Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд цахимаар санал авна

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулах, ил задгай худалдаа эрхлэж байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөөр байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн эрүүл  орчинд амьдрах эрхэд нөлөөлж  байгаа гэсэн үг юм. Энэ асуудал  олон жил төр, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ужгираад байгаа тул одоо мөрдөгдөж байгаа журмаа шинэчилж дээрхи харилцаанд оролцогчдын аль альнийх нь эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх шаардлага нэгэнт бий болжээ.

Тиймээс НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас  "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг шинэчлэн боловсруулж төсөлдөө худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” зэрэг бусад холбогдох ТББ-уудын төлөөлөлтэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулаад байгаа юм. Уулзалтын дүнд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулж, эндээс гарсан шийдвэр буюу хуульд нийцсэн саналыг  журмын төсөлд тусгаж хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүүрэг бүр нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгоод байна. Саналаа урьдчилан ирүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг нэгтгэн төсөлдөө тусгах юм. 

Энэ асуудлаар хэрэглэгчид буюу нийт нийслэлчүүдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд www.ulaanbaatar.mn болон www.zaluu.com хаягаар цахим санал асуулга явуулж, нэгдсэн хуралдаан дээр танилцуулах юм.   Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсөн төвийн  Дүнжингарав, Драгон, Оргил салбаруудад иргэдийн саналыг бичгээр хүлээн авч байна.  / Журмын төслийг http://www.citycouncil.mn/Home/newsdetail?dataID=2963 хаягнаас харна уу/
 
Санал асуулгын асуулт

1.Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд та саналаа өгнө үү ?
.....................................................  
2. Сургууль, цэцэрлэгийн орчимд ТҮЦ ажиллуулах нь зөв үү?
Тийм                          Үгүй
3. Таны эргэн тойронд байдаг ТҮЦ-нээс хүүхдэд тамхи худалдаалж байсантай та таарч байсан уу?
Тийм Үгүй
4.  Хэрэв таарч байсан бол та шаардлага тавьж байсан уу?
Тийм   Үгүй
5. Тухайн нутаг дэвсгэрт улирлын чанартай түр, суудрэвчтэй худалдаа, үйлчилгээ явуулах нь зөв үү?
Зөв    Буруу  
4. Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл дүүрэг бүрт байх шаардлагатай юу?
Тийм Үгүй
5. Таны болон таны ойр хүүхдүүд РС-ний газарт тоглодог уу?
Тийм Үгүй
 6. Цахим /РС/ тоглоомын газар байх шаардлагатай юу ?
Тийм Үгүй 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.