Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 14 нам хүсэлтээ хүргүүлжээ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж, дуусчээ.

Өчигдөр/08.07/ Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Иргэний Зориг-Ногоон Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлснээр нийт 14 нам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хороо наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгоно.
 

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам,
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам,
  3. Ардчилсан Нам,
  4. Дэлхийн Монголчууд Нам,
  5. Үнэн ба Зөв Нам,
  6. Монгол Ардын Нам,
  7. Монголын Ногоон Нам,
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам,
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам,
  10. Зон Олны Нам,
  11. Монгол Консерватив Нам,
  12. Иргэний Зориг-Ногоон Нам,
  13. Ард Түмнээ Хайрлая Нам,
  14. Бүгд Найрамдах Нам








Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-08-08 03:56:56
    dahiad nam baival dewshvvleerei.bie daagch hulsluud oloniig dewshvvleerei .ted 3dagch hvchnii sanaliig sain huvaana shvv
  • Бат 2018-08-08 01:41:30
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • иргэн 2018-08-08 01:27:53
    энэ олон нам нэртэй луйварчдыг хязгаарлах арга байхгуй юу арай гишуудийн ухэхийг хулээж байдаг юм биш биз дээд шуух юугаа харж энэ худлаа намуудыг буртгэж бна а...