“Нүүдэлчин Монгол” наадмын талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Спортын төв ордонд Биеийн тамир, спортын газар, Японы Шизуока мужийн Яйзү хотын упара хөнгөн атлетик, софт теннисний холбооны төлөөллүүдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

09:40 цагт: Монголын хөрөнгийн биржид “Хөвсгөл Алтан Дуулга” компанийн олон нийтэд гаргаж буй нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслол болно.

11:00 цагт: Өлзийт хороололд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан"-гийн нээлт болно. Утас:99992037

11:00 цагт: Засгийн газрын II байранд Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас “Нүүдэлчин Монгол” наадмын талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Монгол, Солонгос зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.