Жилийн өмнө барьж дууссан сургуулийг улсын мэдэлд авах эсэхийг өнөөдөр шийднэ
Баянгол дүүрэг Нарны хороололд байрлах сургууль, цэцэрлэгийн цогцолбор өнгөрсөн оны есдүгээр сард баригдаж дууссан билээ.

Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад орохгүй байгааг хорооллын оршин суугчид эсэргүүцэж, жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн удаатай. Харин өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Нарны хорооллын сургуулийн бүтээн байгуулалттай танилцаж, оршин суугчидтай нь уулзсан байна.

Тус цогцолдор нь 950 хүүхдийн багтаамжтай, хүүхдийн ая тухтай суралцах бүхий л бололцоог хангаж, орчин үеийн стандартын дагуу баригджээ. Гэсэн ч Улсын комисс тус сургуулийг хүлээж авах эсэх нь шийдэгдэхгүй байгаа гэнэ.

Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлж, сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын болгох эсэхийг эцэслэн шийдвэрлүүлнэ гэдгээ салбарын сайд мэдэгджээ.

Харин тус хороололд 4000 гаруй оршин суугч байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед хүүхдүүдийн эрх ашгийг төр, хувийн хэвшил хоёр дундаа “шидэн” хохироож болохгүй гэдгийг онцлон анхааруулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-08-08 23:09:59
    Аливаа зүйл худалдаж авах гэдэг үнийн л асуудал. Хэрэгцээтэй гээд өндөр үнээр сургууль цэцэрлэгийн барилга улсад шахах есгүй
  • bold 2018-08-08 16:49:22
    demjij bna yr xvvxdee boddog bol ar tvmnee ösgöx bodoltoi bol ylsiinx bolgo 1 ydaa ch bolow zöw zvil xiigeerei
  • Бат 2018-08-08 13:11:41
    Алт мөнгөөр бариад байгаа юм уу хаашаа юм их үнэтэй жишиг үнээс өндөр барилгууд шүү дээ
  •  2018-08-08 08:55:15
    хахууль нь багадааад байна аа. АТГ шуурхай үсрэн орж шалгах ёстой .
  • jjj 2018-08-08 05:51:12
    asuudaltai bolood l komiss huleej avahgui baigaa biz
  • Zochin  2018-08-08 05:32:20
    Hahuulaa l golood baigaa yum bailgui urtgiin ni barag tal uniig neheed l ichih ch ugui suutsgaaj baigaa daa
  • Zogzolmaad helj b na !!! 2018-08-08 05:11:53
    Unees ni tataj baigaad uls hudaldaad awsan ni deer dee, TV geer mash ih uniin dun yariad baina lee uls oorsdoo barij chadahgui baigaa tul uniig ni buulgaad awaa...
  • зочин 2018-08-08 03:54:16
    хэний шахаа юм бол доо
  • zochin  2018-08-08 01:54:09
    ulsiin komiss hvleej abahgvi bgaa bol asuudaltai gesen vg hvcheer abahuulah ni dee