Газар тариалангийн зориулалттай 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг ОХУ-аас хүлээн авлаа

Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа (08.06) боллоо.

ОХУ-аас оруулж ирсэн 21 төрлийн 196 ширхэг газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон албаны бусад хүмүүс, тариаланчид оролцсон юм.

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоно.

Арга хэмжээг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж хэлсэн үгэндээ, "2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Уг түүхт ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, 7 аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атар 60” бүтээлч аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн.

Бид атар газар эзэмшсэн цагаасаа эхлээд ОХУ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгосон, энэ намар ургацаа хураана. Өнөөдөр 10 мянган ам.долларын өртөг бүхий 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байна. Энэ бол газар тариалангийн техник технологийн шинэчлэлд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү энэ намар ургацаа амжилттай хураан авахад бидэнд хэрэгтэй чанартай техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа” гэв.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан энэ жилийн хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байна. Төлөвлөсөн хэмжээний ургацаа амжилттай хураан авах бэлтгэл ажлын нэг болгож, ийнхүү ОХУ-аас чанар сайтай техник тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун онцолсон. 

Энэ үеэр тариаланчдыг төлөөлөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Шаравын Мардаан хэлэхдээ, “Энэ бол тариаланчдад олдож байгаа алтан боломж. Тийм учраас бид энэхүү олдож байгаа боломжоо ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад зориулахын тулд бүх чадлаараа хичээн зүтгэх ёстой” гэлээ.
 

ЗАРИМ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭР, МАРК, ХҮЧИН ЧАДАЛ, ТОО ХЭМЖЭЭ

Марк: Versatile 375

Техникийн нэр: Хөдөө аж ахуйн дугуйт трактор

Хүчин чадал: 375 м.х.давхар дугуйт

Тоо хэмжээ: 5 ширхэг

Марк: Акрос 595

Техникийн нэр: Үр тариа хураах комбайн

Хүчин чадал: 280 м.х.9 м жатка

Тоо хэмжээ: 5 ширхэг

Марк: Sterh 2000

Техникийн нэр: Тэжээл хураагч чиргүүлийн комбайн

Хүчин чадал: 38 тн/цаг, 2 м

Тоо хэмжээ: 8 ширхэг

Марк: АГС-14-2У, АГС-22-2У

Техникийн нэр: Борной

Хүчин чадал: 150м.х 14 мм, 300 м.х 22 мм

Тоо хэмжээ: 10 ширхэг

Марк: Вектор 410

Техникийн нэр: Үр тариа хураах комбайн

Хүчин чадал: 210 м.х 7 м жатка подборщикны хамт

Тоо хэмжээ: 25 ширхэг

ДАМЖУУЛАХ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

  • Сүүлийн 2-оос доошгүй үйл ажиллагааг явуулсан байх
  • Урьдчилгаа төлбөр
  • Түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх
  • Үндсэн түрээсийн хөтөлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол
  • Тухайн аж ахуйн нэгж, иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт
  • Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт
  • Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  • Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервес, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт
  • Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартайг нотлох баримт 



Эх сурвалж: ХХААХҮЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-08 08:42:42
    Baraagaa shahah bolohooro ih saikhan aashtai baih um. Manaihan ch baraagiin bayarlaad avah um. Getel OHU manaihiig delhiin hudaldaany baiguullagad gomdlood yvj ...
    46.14.247.165
    Мэдэгдсэн Хариулах