17 аймгийн 130 сум тарваган тахлын голомттой
Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд найман настай хүү тарваганы түүхий давсаг залгисны улмаас тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн ч тахлын халдварын шинж илрээгүй байна.
 
Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг орон даяар өрнүүлж, 90 гаруй хувьтай хамрагдсан байна.
 
Ер нь сүүлийн үед хууль бус ангийн мах нууж нийслэлд оруулж ирэх, улмаар бусдад зарах худалдах, өөрсдөө хорхог боодог хийж идэх тохиолдол гарсаар байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Тиймээс Нийслэл рүү орж ирэх зорчигч хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг 24 цагаар хийж байгаа юм.

Түүнчлэн холбогдох мэргэжлийн албаныхан 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой гэдгийг аялж зугаалж яваа иргэдэд анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yyniig ideheen bolizgoo?... 2018-08-09 16:14:41
    Sar ogtoniihoo mahnaas seremjilej yzeechee?es tegbees yhlee yu?...Delhiid ene amitaniig iddeg ganchhan ylas ni Mongol syy dee!!ta nar hylgananiin mah iddeg noho...
  •  2018-08-08 08:57:35
    хөндлөн зам тавиад тарвага говиос харгана зууж ирэх үндэслэлгүй болсон тул тахал дэлгэрч байна. ганцаараа яваа тарвага ан амьтан алдаггүй хуучны ёс хаачив.