“Нүүдэлчин Монгол” наадамд 700 гаруй ардын авъяастан оролцоно

“Нүүдэлчин Монгол” наадмыг энэ сарын 10 – 12 ны өдрүүдэд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт  зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөрЗасгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Биеийн тамир, спортын газрын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамирын хэлтсийн дарга Г.Одбаатар, Спортын хэлтсийн дарга О.Баттулга нар оролцож “Нүүдэлчин Монгол” наадмын талаархи мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг хамгаалах, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авъяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилготой уг наадмын хөтөлбөрт дараах томоохон арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үүнд:

-       Ардын язгуур урлагийн тоглолт

o   Эх хэл аман уламжлалын урлагийн тоглолт  

o   Язгуур урлагийн тоглолт

-       Үзэсгэлэн худалдаа

o   Уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа

o   Уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн худалдаа

-       Үндэсний спортын тэмцээн уралдаан

o   Үндэсний бөх

o   Үндэсний сурын харваа

o   Шагайн харваа

o   Ширээний шагай

o   Жороо морины уралдаан

o   Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч шалгаруулах

o   Буриад, урианхай, уламжлалт сурын харваа 
 

2018 оны эхний хагас жилд аймаг, нийслэл, сум, дүүрэгт зохион байгуулагдсан “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам” - ын анхан шатны тэмцээн, уралдаанд шалгарч шигшээ тэмцээн, уралдаанд оролцох эрхээ авсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 700 гаруй ардын авъяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын баг, тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авъяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорино.

Мөн наадмыг үзэж сонирхохоор ирсэн иргэд олон нийт, жуулчдад зориулсан ардын урлаг,  үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйлийг таниулах олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Өв соёлоо дээдлэгч Монгол түмэн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.









 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.