“Нарны хороолол“-д баригдсан сургууль, цэцэрлэгийг төр худалдаж авна

Засгийн газрын өчигдөр/08.08/-ийн  хуралдаанаар зарим сургууль, цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр худалдаж авахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Нарны хороолол”-ын хойно “Гранд слаб” компанийн барьсан 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж батлуулахаар болов. Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий дээрх сургууль, цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, дүрмийг нь батлан, есдүгээр сараас ажиллуулж эхлэхийг салбарын сайдад даалгалаа.

Баянгол дүүргийн III хороо 13 мянга гаруй хүн амтай бөгөөд “Нарны хороолол” буюу Үйлдвэрийн төвийн бүсэд 5700 хүн амьдардаг. Үүнээс 4780 нь 0-18 насны хүүхэд юм. Сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”, “Гранд вилл”,  “Цагдаа”, “Есөн эрдэнэ”, “Уран ган”, “Алтай” хотхоны хүүхэд, багачууд сурч, хүмүүжих боломж бүрдэж байна.

Засгийн газар “Анги дүүргэлт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэн, сургууль, цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ өндөр хот, сууринд хөрөнгө оруулалт төвлөрүүлж, шинээр барих, өргөтгөх, засварлах чиглэлээр ажиллана” гэж үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан билээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-09 10:37:20
    Ene zurag derbgaa surguuli bish bna. UUr tom barilga baisan
  • haha 2018-08-09 03:40:11
    yaj 8 terbum hurdegiin 5 terbumaar barisan bol ih um
  • zochin 2018-08-09 03:39:01
    Said min unench shudraga naimaaltsarai, ulsad hudaldan avsanii telee shagnal goridood uniig ny heergedev dee daraa ny ta l eeree hund baidald oroh baih
  • Зочин 2018-08-09 02:44:19
    Газрыг нь үнэгүй авчихаад зүгээр л Төрдөө баярлалаа гээд өгөөч.Сангийн сайд асан улс орон хэцүү байгааг мэдэж байгаа.Цогзолмаа хэдийг нь авахаар тохирсон бэ?Шах...
    • Uur hurev 2018-08-18 02:36:32
      Choijilsuren gedeg hund mungunuus uur yum haragddaggui bololtoi.Uls oron rdiin zasah hund iim ued 8 ter bum bhdaa yah be dee..Uneher muu hun uum daa.Nuutiin but...
  • нархан 2018-08-09 02:44:07
    бөөн лобби
  • Ээ 2018-08-09 01:42:18
    Үсрээл 8 тэрбумаар барьсан барилгыг улс 22 тэрбумаар авч ч байх шиг. ..цэвэр шахааны бизнес гэж энэ дээ...