Тал нутгийн марафон 22 дахь жилдээ болно

Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анх 1996 онд санаачилж байсан “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил 22 дахь жилдээ наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон нь  Япон болон бусад гадаад орнуудын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж буй. Тус тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог билээ.

Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Гүйлтийн спортоор хичээллэснээр тэсвэр хатуужил, өөрийн дотоод нөөц боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие бялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлдэг бөгөөд хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэн эрүүл мэндийг дэмждэг байна.

Тэмцээний бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.