Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д өгнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийлээ. Тэрбээр 60 тэрбумын хэргээр ээлжит бус чуулган хуралдуулж, холбоотой хүмүүст хариуцлага тооцуулахыг хүссэн ч чуулган хуралдахгүй гэсэн юм. Мөн нам дотроо хагаралдсан түүнийг УИХ-ын даргатай эвлэрч, нөхөн сонгуульдаа оролцохыг ятгасан гэх. Тэгвэл үүнийг эсэргүүцжээ. 

Тэрбээр “Миний хувьд ардчилсан тогтолцоо битгий хэл, автиратор буюу дарангуйллын засаглалд тавигддаг энгийн ёс зүй, улс төрийн наад захын хариуцлага, товчхондоо үнэнээ хүлээх тухай асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлэлгүй мэлзэж байгаа нь бус, үнэнийг хайсан хүн нь буруутан болох тал руугаа орж байна. Үүнийг өнгөрсөн хугацааны үйл явдлууд бэлээхэн харуулсан гэж бодож байна.
 
Хувь хүн мэлзэж болно оо. Тэр бол тухайн хүний ухамсар, ёс зүйн асуудал. Харин Монголын төр дагаж мэлзэж болохгүй. Хэрвээ Монголын төр дагаж мэлзвэл энэ өөрөө тогтолцооны асуудал болж хувирна. Өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагад бичгээр болон биечлэн хандаж, "60 тэрбум"-тай холбоотой асуудлаар тайлбар авлаа.
 
Эрх мэдэлтэнд манай төр засаг хэрхэн ялгавартайгаар хандаж чаддагийг өөрийн биеэр өнгөрсөн хугацаанд мэдэрсэн. М.Энхболд гэдэг улс төрч 2014 оны наймдугаар сарын 28-нд 40 минутын, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр 90 минутын "60 тэрбум"-ын гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг Авилгатай тэмцэх газрын Х.Энхжаргал тэргүүтэй хүмүүс эвлүүлэг болгох гэж бараг "Гиннесийн ном"-д бүртгэгдэхээр хуулийн үндэслэл зохиож ажиллажээ.
 
Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу Улсын их хурлын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч Хууль зүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар мэлзсээр байна. Улсын их хурлын 26 гишүүн "60 тэрбум"-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл мэлзэж байна. Чуулган зарлаад түүний дараа Их хурлын гишүүд ирэх үүрэгтэй болохоос биш эхэлж ирцийг бүрдүүлээд, дараа нь ээлжит бус чуулган зарлана гэдэг ийм соёл дэлхийн аль ч парламентад байхгүй.
 
Намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн нийгмийн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй гэдэг шалтгаанаар Бага хурал дээр энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Хариуцлагын талаар томоохон алхам хийнэ гэж мэдэгдэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч аргацааж өнгөрөөдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргыг даган мэлзлээ.
 
Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна. Бүх хууль хяналтын байгууллага дээр эрх зүйт төрийн хувьд ёс зүйн өндөрлөг болсон Үндсэн хуулийн цэцийн байгууллага илэрхий Улсын их хурлын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу, аль эсвэл томилогдсон албан тушаалаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд зааснаар Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллага төлөөлөгчдийн давалгааг дамжуулан, энэхүү эрхээ эдэлдэг гэж заасан байдаг. Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар ард иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Тийм ч учраас сонгогдсон ард түмний элчийн хувьд цаашид ийм нөхцөл байдалтай эвлэрээд явах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа юм.
 
Миний хувьд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөлтэй тийм хүн огт биш ээ. Бусдаас ялгарах зүрх зоригтон ч биш. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа ч юм алга. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго надад байхгүй. Зүгээр гэрчтэй, тодорхой бичлэгийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл цаашид гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулж, нийтийн эрх ашгийг хохироосон бусад хэргүүдийг хэрхэн шийдэж шударга ёсыг тогтоох талаар дотоод ертөнцөд маань эргэлзээ үүссэн учраас үүнийг удаа дараалан илэрхийлээд байгаа юм.
 
УИХ-ын дарга М.Энхболдоос дараах гурван зүйлийг 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө биелүүлэхийг шаардаж байна.
 
Монголын ард түмэн МАН-ын нийт гишүүн дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
 
Өөрийн хүсэлтээрээ хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж, энэ хэргийг дахин сэргээж, нягтлуулах олон нийтийн оролцоотойгоор энэ хэргийг дахин мухарлаж олон нийтийн эргэлзээг тайлах. Тэр дундаа Авлигатай тэмцэх газрын дүгнэлт дотор байгаа дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэдэг утга учиргүй дүгнэлтүүдийг дахин нягтлах хэрэгтэй.
Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдах энэ гурван шаардлагыг биелүүлэхийг шаардаж байна.
 
Хэрэв дурдсан хугацаанд Төрийн ордон дотор энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг хүсч шат дараалсан тэмцлийн өөр хэлбэрт шилжихээс өөр аргагүй болсон гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Тэмцлийн дараагийн хэлбэр нь орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зарлах юм. Хэрэв энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүй бол эсэргүүцлийн жагсаал хийнэ” гэлээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Demjij bn 2018-08-12 18:02:16
    Talbai deer gariin useg tsugluulaach. Ochij demjmeer bn
  • ЗОЧИН 2018-08-10 03:42:37
    нам сайн дурын нэгдэл үүнд нэгдсэн хүн олонхоо дагдаг зарчимтай энэ залуу юу болдог бол уг нь шудрага ёс яриад байгаа юм даан ч хүч хүрэх эсэх эргэдзээтэй
  • mal 2018-08-10 01:58:19
    zuv ba aa tsegtslex xeregtei er ni ENX BOLD xamag yumnii byzar ex yyrxai bolson shvv dee Nambariin shiver xuls bxdaa gazar alban tyshaaliin naimaachin xyatadiig...
  • Сонгогч 2018-08-09 14:32:05
    Зөв бна.Хэдэн цаг ярилцчихаад мэлзэд,гүрийгээд байж болохгүй.Гэрч бгаад бхд хамгаалаад бгаа АТГ бүр татан буугдах болсон юм бна
  • mongol 2018-08-09 11:37:20
    эр хүн байж арчаагүй жудаггүй эр юм даа .. их хол явна даа хөөрхий
  • хуульч 2018-08-09 09:58:10
    ОЮУН-ЭРДНИЙХЭЭР бол 98 ЖИЛИЙН НАСТАЙ МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХ УЧИРТАЙ ??? М. ЭНХБОЛД -д биш ялалт байгуулсан МАН хууль бусаар төрийн эрх авах гэсэн ажил болно ???
  • Zochin 2018-08-09 08:29:25
    Demjij baina. Zorigtoi baigaarai.
  • Зочин 2018-08-09 07:26:42
    Төрсөн ах Херо баатартайгаа нийлж байгаад женкогийн бууны нохой хийж байгаа залуу даа. Чи хол явахгүй ээ
  • Zochin 2018-08-09 06:14:25
    Oyun-Erdene gej ene zaluud itgej herhevch bolohgvi unuudur Enhboldiig margaash taniig nuguudur ah dvvgeech barij ideh nohoi bololtoi
  • Иргэн 2018-08-09 05:15:27
    Энэ одоо өмнө нь өөрөө намын төв аппаратад ажиллаж байснаа мартаа юу. Сонгуулийн дараа албан тушаал өгсөнгүй гэж л хозногнож мөн ч их юм болж байна даа.
  • Enkhboldod 2018-08-09 03:29:55
    Ene arai l dendej b na shuu M Enkhboldoo chi zugeer l tiimee bi iim hurald orolzson namiin sanhuujiltiig bosgoh geed iim zuil zohion baiguulsan namaig uuchlaar...
  • БОЛД 2018-08-09 02:58:27
    ЧАМАЙГ ЧИНЬ ОВОО ЗАЛУУ ГЭЖ БОДСОН ЧИНЬ, ЖЕНКОГИЙН ГАР ХӨЛ БАЙСАН ЮМ УУ. УГ НЬ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ БИШ, АЖИЛ ХИЙ ГЭЖ СОНГОСОН БАЙЛГҮЙ ДЭЭ
  • иргэн 2018-08-09 02:21:09
    ҮХЦэц хуйвалдааны газар болсон.Дандаа луйвар бульхайны этгээдүүд сууж байгаа.Өөрийн чинь асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэнэ.Миеэ.Энхболдын хүмүүс.Нанзаддорж,
  • зочин 2018-08-09 02:20:21
    ухэр нудэн энхболд яг ухэр шиг золиг юм цаана нь хятад том гурэн байгаа болохоор ийм их итгэлтэй байдаг байхаа муу сандуй тэнэг ганбаатар хоер л замд нь урэгдлэ...
  • Зочин 2018-08-09 01:52:24
    бИЕ МАХ БОД,аЖИЛ,АМЬДРАЛ,БОДОЛ ҮЙЛС НЬ ЭРЛИЙЗҮҮДИЙГ ТӨРӨӨС ШАХЬЯ.ЕР НЬ ХЯТАД ХҮНЭЭР ЗААЛГАНА ГЭЖ ЮУ ЯРИАД БНА АА.
  • kljjkkklhhhjjkjk 2018-08-09 01:43:32
    Дэмжиж байна. Бүү ухар, бүү шантар. Ард түмэн ямагт үнэнийг хүсэж, үнэний талд байдаг.