ОУВС: Макро эдийн засгийн нөхцөл сайжирсан ч эмзэг хэвээр байна

ОУВС-аас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 оны тавдугаар сарын 24-нд баталж, Монгол Улсад тусгай зээлжих эрхээр санхжүүжилт хийж буй билээ. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийдэг юм.

Энэ удаагийн буюу тав дахь шатны үнэлгээг ОУВС-ын захирал Жэф Готлибээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хийв. Ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар болон Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, тоон үзүүлэлтийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн байна.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээнд дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх баригчидтай хийлээ. Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна.

Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ. Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье" гэжээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОУВС МОНГОЛООС ГАР 2018-08-09 08:12:00
    Та бүхэн Монголчуудын төлөө ингэж сэтгэл гаргах хэрэггүйбаярлалаа, эхлээд өөрсдийнхөө шунал сэтгэлд анхаарал тавь даа,
  • Сүрэн 2018-08-09 06:25:43
    Монгол төр энгэж ч доош орох гэж дээ Параламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрдөө хяналт тавихгүй бол улс дампуурлаа
  • Unen 2018-08-09 03:52:41
    Tsalin yu bolson be sangiin said Hurelbaataraa...
  • Зочин 2018-08-09 02:10:30
    Энэ нөхдүүд ч гэсэн улирал тутам ирж хуралдаж мөнгө үрж байхаар хагас жилд л ир л дээ , Эд нарт үйлчлэх гэж бас л мөнгө үрэгдэж бгаа шд
  • Бат 2018-08-09 02:01:30
    Цалин тэтгэвэр нэмэх болоогүй юу бор хоног эгэл өдрүүд өнгөрөөх ч мөн ч хэцүү болж байна шүү