Гамшгийн голомтод ажилласан албан хаагчдад томилолтын зардал олгоно

Гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчдад томилолтын зардал олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.

Мөн оны эхний хагаст Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтжээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.