Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ
Дунд наснаас дээших хүмүүс титэм судасны чанартай зүрхний өвчин, цусны даралт ихсэх, тархины судасны нарийсал, хатуурал зэрэг өвчнүүдэд нэрвэгдэх нь олон байдаг. Энэ нь хүний нас, ажил мэргэжилтэй тодорхой хэмжээгээр холбоотой байдаг боловч гол нь хоол хүнсэндээ тогтмол ханасан өөх тос хэрэглэдэгтэй холбоотой билээ. Холестрин нь хүний судасны хананд наалдан аажмаар судасны хатуурал үүсгэх цаашид нарийсах, бөглөрөхийн эхлэлийг тавьдаг.

Харин загас болон далайн амьтны бүтээгдэхүүнд ханаагүй өөхний хүчил ихээр агуулагддаг. Ханаагүй өөхний хүчил нь уурагтай нэгдэж судасны ханан дээр тунахгүйгээр цусан судасны доторх хортой бодисыг цэвэрлэн арилгах үйлдлийг үзүүлнэ. Иймээс хоол хүнсэндээ загас, далайн амьтны мах илүү хэрэглэвэл цусны даралт ихсэх өвчин, судасны нарийсал ба хатуурал, зүрхний өвчин, тархины өвчнөөс сэргийлэх бас нэгэн эмгүй эмчилгээний арга болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.