БНХАУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах оюутнууд батламжаа гардаж авлаа
Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар Монголын боловсролын салбарт хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд тавдугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт зохион байгуулжээ.

Тус шалгалтад нийт 790 гаруй сурагчид оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс эхний ээлжинд 40 сурагч өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч Хятадын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдахаар болсон байна.

Тэтгэлэгт хамрагдахаар болсон оюутнуудад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар урилгыг өнөөдөр гардуулж өглөө.
Өнөөдрийн байдлаар Хятадын 200 гаруй сургууль, АНУ, Австрали болон Европын зарим орнуудын 20 гаруй сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, оюутан сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар ажиллаж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард "I Study" олон улсын боловсролын төвийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээсэн байна. "I Study" төв нь дэлхийн 120 гаруй оронд 2,000 гаруй төлөөлөгчийн газартай, цаашид Монгол Улсаас гадаадын улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын гүүр болон ажиллахаар зорьж байгаа юм байна.

Ингэхдээ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудын суралцах боломжийг хангах үүднээс ямар нэгэн зуучлалын төлбөр авахгүй, танил тал үл харгалзаж, зөвхөн оюутнуудын өөрсдийн мэдлэг боловсролд суурилсан үйл ажиллагааг ил тод, нээлттэйгээр явуулах зорилготой юм байна. 
 
Д.Цогтбаатар: Боловсролыг дэмжиж ажиллах ёстой


 
Гадаад харилцааны сайд Д.ЦогтбаатарБид энэ жил 40 оюутан урд хөрш рүү явуулахаар болсон, дараа жилүүдэд энэ тоог багасгахгүй байхаар ажиллах болно. Боловсролыг дэмжин ажиллах ёстой. Ялангуяа залуусыг АНУ-ын хэд хэдэн сургууль руу монгол оюутнуудыг явуулсан. Дараа жил дээрх тоондоо хүрч ажиллана. Манай хоёр том хөршийг бүрэн таньж мэдэж, үргэлж хөгжиж, байрандаа зогсохгүйгээр хувьсан өөрчлөгдөж байгаа үед хоёр хөрш улсаа таньж, мэдэж тэр бүхэнтэй нь зэрэгцэж явах нь чухал. 
 
БНХАУ-ын эдийн засаг,  олон улсын техник технологи, шинэ нээлтүүдийн багагүй хувийг дангаар нь эзэлж байна. Тийм ч учраас бид оюутнуудаа эдгээр улсууд руу явуулж, ололт амжилтаас нь суралцуулж, хуваалцах хэрэгтэй юм.
 
Гадны хөгжилд эх орны залуусаа сургаж байж тэндхийн ололт амжилтаас олон зүйлийг мэдэж сурч авч буцаж эх орондоо авч ирэн нутагшуулж, тэгж байж Монгол Улс мэдлэгт суурилж байж хөгжинө. Тиймээс эдгээр явж байгаа хүүхдүүдээ амжилттай суралцаж төгсч ирээд эх орондоо ажиллаасай гэж хүсч найдаж байна. Энэ хөтөлбөрт тодорхой квот гэж байхгүй. Дээрх тоогоо ирэх жил багасгахгүй харин ч нэмэх тал дээр би хувиасаа анхаарч зүтгэж ажиллана” гэв.
 
Б.Өнөржаргал:Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдээс манайх ямар нэгэн хураамж аваагүй

 
"I Study" төвийн Монгол дахь төлөөлөгч Б.Өнөржаргал Манайх Нанжин хотод төвтэй боловсрол зуучлалын төв. Жилд Монголынхоо оюутнуудыг Хятадад сургаж, тэндэхийн оюутнууддаа гадагш нь өөр улс руу зуучлан тэтгэлэгээр гаргадаг байгууллага. Монгол дахь төв нь өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жил бүрийн дөрөвдүгээр сард хамтран ажилладаг сургуулиудынхаа нэгдсэн зөвлөгөөнийг Нанжин хотод албан ёсоор зохион байгуулдаг. Энэ зөвлөгөөнд манай улсын 11 сургуулиудын удирдлага, багш нарыг өөрийн зардлаар урин оролцуулдаг.

Манай төв Монгол Хятадын сургуулиудын хоорондын гүүр болон ажиллах зорилготой. Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдээс манайх ямар нэгэн хураамж аваагүй.

Дараа дараагийн тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдэд хандаж хэлэхэд баклаврын боловсролын гэрчилгээний дүн сайн байх ёстой. Магистрын хувьд голч дүн нь 3,2 дээш байх ёстой. Мөн хичээлээ англи юмуу хятад хэл дээр үзсэн байх. Тэгээд нэгдсэн байдлаар шалгалт авна даа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хятадын угаадас 2018-08-09 10:11:24
    хятадын угаадасгүйгээр яаж амьдрах вэ дэээ
  • Ohiddoo !!! 2018-08-09 08:33:40
    99 huwi ni ohiduud baih yum ihenh ni ter Hyatadiin 60 say ehnergui hujaagiin huuhdiig gargah wii dee za ohiduud mini Engeree bitgii sul tawiarai daa !!!!