Ирэх аравдугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд улстөрийн 14 нам оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.
Тиймээс дээрх намуудын хувьд нэр дэвшигчээ ирэх есдүгээр сарын 04-нд тодорхой болгох бөгөөд гал гаргасан сонгууль болно доо гэсэн таамагийг ард иргэд аль хэдийнэ гаргачихжээ.
Харин “Нарантуул” худалдааны төвийн босс Ш.Сайхансамбууг Үнэн ба зөв намд элсэж нэр дэвших нь гэсэн мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ мэдээллийг тэрбээр өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэжээ.
Тэрбээр “УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд намайг дэвших талаар мэдээлэл яваад байна.
1. Би нөхөн сонгуульд нэр дэвшдэг хүн биш
2. Би Үнэн Ба Зөв намын дарга биш.
3. Үнэн ба зөв намын дарга нь А.Отгонбаатар гэсэн залуу бий.
Жич: буруу мэдээлэл зориуд тарааж Үнэн ба Зөв намын болон Миний нэр төрд халдахгүй байхыг хүсье” гэжээ.
О.Сайхан
Оллоо.mn