Сувилагчийн хувцас өмссөн эмэгтэй эмнэлгүүдээр явж хулгай хийжээ
Улсын эмнэлгүүдээр явж, хүмүүсийн хараа хяналт сул байгааг далимдуулан хулгай хийдэг эмэгтэйн талаар таниж мэдэх хүн байвал мэдээлэл өгөхийг нэг иргэн хүсчээ.

Тэрбээр хулгайч эмэгтэйд утсаа алдсан бөгөөд бусдад анхааруулга болгох үүднээс энэхүү сэрэмжлүүлэгийг өгөв.
 
Тэрбээр энэ сарын 03-нд Баянгол дүүргийн хуучнаар 7 дугаар төв буюу хүүхдийн эмнэлэгт өвчтэй хүүхдээ сахиад сандарч зовж байхад энэ эмэгтэй сувилагчийн дүрд хувиран тусламж үзүүлэх гэж байгаа мэт ойлгуулан гар утсыг минь залилан авч хулгайлан зугтаасан. Хуурамч сувилагч, хувцастай хулгайч байжээ.

Тус эмнэлгийн камерийн бичлэг албан ёсны баталгаатай мөн цагдаад өгсөн байгаа тулд бусдад анхааруулж сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү зураг, бичлэгийг нь олон нийтэд дэлгэж байна. Энэ хүүхнийг таньж мэдэх хүн байвал БГД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст яаралтай мэдэгдэнэ үү.

Эх нялхас зэрэг олон эмнэлгээс ийм маягаар олон зовсон хүмүүсийг хохироосон юм байна. Ийм замаар дахиад олон хүнийг эд зүйлсээр нь хохироож магадгүй” гэж бичсэн байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:32:00
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
  • зочин 2018-08-10 06:43:08
    Өвчтэй, зовлонтой хүмүүсийг мурьдаг наад хүүхнээ барьвал 4 мөчийг нь тэлж гэсгээ.