Сонгуулийн Ерөнхий хороо ИЗНН-ыг бүртгэхээс татгалзлаа

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намуудыг Сонгуулийн Ерөнхий Хороонд баримт бичгээ ирүүлсэн дарааллыг баримтлан танилцуулвал:

1. Монгол Ардын Хувьсгалт Нам                  

2. Хөдөлмөрийн Үндэсний Нам

3. Ардчилсан Нам

4. Дэлхийн Монголчууд Нам

5. Үнэн Ба Зөв Нам

6. Монгол Ардын Нам                                    

7. Монголын Ногоон Нам

8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

9. Монгол Үндэсний Ардчилсан Нам

10. Зон Олны Нам

11. Монгол Консерватив Нам

12. Ард Түмнээ Хайрлая Нам

13. Бүгд Найрамдах Нам.
 

Сонгуулийн тухай хуульд “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санүүгийн тайлангаа ирүүлээгүй тул уг намыг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргав.

Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардуулах юм.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-09 13:57:48
    Оюун дарга байхдаа тайлангаа өгөөд сонгуулд оролцоод байсан,ганхуяг гэж нөхөр дарга болсноос хойш хэцүү л боллоо
  • зочин 2018-08-09 13:18:40
    цаанаа ямарч гишуун байхгуй хоер гурван хун хоосон цаас бурдуулээд егехеер буртгээд байдаг дээд шуухийг яалтай билээ хятад нэг намтай америк хоер намтай
  • b 2018-08-09 10:31:13
    Монгол Консерватив Нам - aas avhulaad tsunhnii namuud batgana shig shavaaraldjee. Songuuli bolohor garaad irdeg, ergeed alga bolchihdog. Ednii zorilgo yag yu ve...
  • Бат 2018-08-09 10:07:39
    100 ямаанд 60 ухна гэж нэг үг бийсэн монгол төр хичнээн бохирдож байгааг илтгэх жишээ энэ мю даа