Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдэхгүй
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгч байгаа эцэг эх, ах дүү нар томоохон, зах худалдааны төвүүдээр олон харагдаж байна.

Хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцсан авахад нэг хүүхэд 200-250 мянган төгрөг зарцуулж байна. Сурагчийн дүрэмт хувцас гэхэд материал хийцээсээ шалтгаалж 90 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм.

Харин дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд өнөө жил үнэ нь нэмэгдээгүй. Мөн илүү сайн чанарын даавуугаар хийж байгаа гэжээ.

Тэгвэл дүрэмт хувцасны үнэ ямар байх талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Одоогоор 7 компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэгчид энэ жил үнэ нэмэхгүй байх талаар албан ёсоор мэдэгдсэн.

Тиймээс хуучин үнээр худалдана. Орон нутагт дүрэмт хувцас худалдан борлуулах нэг цэгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.