С.Батболд: Туул гол дагуу олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар
 үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээлэл хийлээ.
 

Өнгөрсөн сард усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд усанд боогдсон, айл өрхүүдийн гэр, хашаа байшин, авто зам, орон сууцны орц, зоорийн давхар, автомашины зогсоол усанд автсан, хөрсний ус нэвчсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Иргэд, ААН-ээс үер, усны нийт 257 удаагийн дуудлага иржээ. Холбогдох байгууллагууд хамтран аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулж, 187 иргэнийг авран хамгаалсан байна. Мөн ус ихээр тогтдог 10 байршилд ус зайлуулах шугам сүлжээг хийх, 50 байршилд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ хийсэн байна. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламж дээр журам зөрчиж контеэнер байршуулсан иргэн, ААН-д албан шаардлага өгч, 10 контейнер албадан нүүлгэж, дөрвөн зориулалтын бус явган гүүрийг буулгажээ.

“Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сургийлэх зорилгоор эрсдэлтэй бүсэд суурьшсан 592 өрхөд яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага мэдэгдлийг өгсөн. Таван айл, нэг ААН-ийг албадан нүүлгэсэн.

Цаашид үер, усны хор уршгийг арилгахад нэн шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, ААн-ийг албадан нүүлгэх, Авто зам, замын байгууламжийн үерт эвдэрсэн хэсгүүдийн судалгааг гаргах, ус зайлуулах барилга байгууламж шинээр бий болгож, өргөтгөх, дүүргүүд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангаийг удирдлага, зохицуулалтаар хангах, Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байх хэрэгтэй байна” хэмээн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцлов.
 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид төсөв мөнгөний болоцооноосоо хамааран жил бүр нийслэл дэх үерийн далан сувгуудыг шинэчлэн засварлаж байгаа. Үүнийг дахин илүү хөрөнгө зарцуулж, засварлан шинэчлэх асуудлыг ярина. 1960-аад оны үед баригдсан Туул голын дагуу үерийн даланг шинэчлэх асуудлыг зайлшгүй яригдаж байна. Энэ даланг шинэчлэх зураг, төслийг яаралтай гаргах хэрэгтэй. Мөн Туул голын хамгаалалтын зурвасыг маш сайн баримтлах хэрэгтэй. Холбогдох яамтай ярилцаад, Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцалж, дахин барилга бариулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээв.

Мөн ирэх жилийн нийслэлийн төсөвт ус соруулах шинэ техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусгаж өгнө гэдгийг онцлов.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huyag 2018-08-11 06:59:51
    ih tengeriin ariin gazriig chuluulj chadahgui l bgaa bizdee odoo barilga n duusch bn
  • зочин 2018-08-10 06:47:28
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО 2А БАЙРНЫ ЗҮҮН ТАЛД ХҮҮХДИЙН САГСНЫ ТАЛБАЙ БАЙСАН ГАЗРЫГ ХАШААЛЖ БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНА.ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ НОЁДОО
  • Zob 2018-08-10 05:11:53
    Tuul голын замыг ирээдуйд оргон болгох боломжгуй газар олгосон сайд нарыг ажлаас халаачээ.. Оюунхорол огсон.. Дандаа гай болох юмаа.. бугдыг цуцал.
  • СУ-Д 2018-08-10 04:17:01
    ХОНШООР НЬ ДУТАХ БАЙЛГҮЙ ДЭЭ..
  • !!!! 2018-08-10 01:39:23
    Ard Niiteeree demjij b na Hatan Tuul mini gorhi shig tatarch hog nowshoor duurch zagas jaraahai ch ugui boltloo nudnees garlaa buh gazriin Gerchilgeeg zuzlaad h...
  • зочин 2018-08-09 13:21:57
    тэгээд цуцлаач дархан цаазат богд уул туул голоо хамгаалж чадаагуй боажя ыг татан буулга энэ яам газрын наймаа мод ангийн хулгайн уур уурхай