Улсын эмнэлгүүд бичиг цаастайгаа зууралдах биш, хүнтэйгээ харьцсан үйлчилгээ үзүүлдэг баймаар байна
Улсын буюу гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч чадахгүй гурван өдөр мунгинаж яваад сүүлдээ хувийн эмнэлэгт шинжилгээгээ өгч санаа амрав.

Ер нь ямарч улсын эмнэлэг ачаалал ихтэй, хүртээмж багатай байдаг нь үнэн. Гэхдээ арай л биш юмаа. Өрхийн эмнэлэг, нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгтэйгээ ямар ч уялдаа холбоогүй ажилладаг юм байна гэдгийг учрыг ойлгож мэдэв.

Дээр нь хүнд сурталтай, харилцааны соёлгүй, хар яр хийсэн хийсэн ажилладаг юм байна. Эмч нарыг хүнд нөхцөлд ажилладаг гэж дүгнэдэг нь үнэн. Тэгвэл яагаад хүндээ хүрч ажиллаж чаддаггүй юм бол.
 
Алга дарамхан 13 А маягтаас болж гурван өдөр нааш цааш явуулах чирэгдэл төвөг болох эмнэлгийн ажилтнуудад үнэндээ гутамшиг юм бишүү.
 
Миний хувьд энэ даваа гарагт харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт үзүүлж, эмч нь яаралтай ХСҮТ-д үзүүлэх ёстой гэсэн 13 А маягт бичиж өглөө. Түүнийг нь аваад маргааш өглөө нь эрт дээрх төв орж үзүүлэх гэтэл урдаас “Өрхийн эмнэлгийн 13 А-гаар үзэхгүй. Дүүргийнхээ эмнэлгээс авчир” гээд бүр халгаасангүй.
 
Бөөн бухимдал, цухалдал харьяа дүүргийнхээ эмнэлэг дээрээс ирээд 13 А авах гэтэл “Манайх өгөхгүй ээ, өрхийн эмнэлгийн 13 А-гаар үзнэ шдээ, үздэг байсан хэзээ больчихсон юм бэ” гэж мэлзэх юм. Үнэндээ дүүргийн эмнэлгийн ачаалал их, олон хүнтэй ажилладаг болохоор ууртай бухимдалтай байдаг байх. Гэхдээ үйлчилгээний байгууллагын ажилтан байж ингэж харьцдаг гэж бодохоор.
 
Албатай юм шиг өөрсдөө өвдөж ирчихээд, олон долоон юм асууж, нэхлээ гэсэн аятай урдаас хялалзаж цэхэлзэх нь ямар муухай гэж санана.

Яагаад өөр хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг юм бэ. Би тэгээд алга дарам 13 А маягтынхаа учрыг нь олохгүй, нааш цаашаа явж чадахгүй учир үнэтэй ч байсан хамаагүй хувийн эмнэлэгт үзүүлэлээ.

Ийм байж болохгүй баймаар. Яагаад энэ салбар ийм дампуурсан үйлчилгээтэй байдаг юм бол. Бид насаараа ажиллаж, нийгэм, эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ, үйлчилгээ авч чадахгүй байна. Нэг хүн жилд дунджаар 2 сая төгрөгийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авах ёстой юм гэнэ лээ. Тэгвэл 20 мянган төгрөгийн ч үйлчилгээ энэ хүнд суртал, ойлгомжгүй байдлаас нь болж авч чадсангүй дээ цухалдаж байгаа юм. Үнэн дампуу ойлгомжгүй салбар юм.

Өвдсөн хавдсан, ядарсан зүдэрсэн хүн эмнэлгийн үүд хаалга сахиж босго элээдэг болохоос аагаа багтаасан хүмүүс эмнэлэг ордоггүй биз дээ.
 
Элэгний өвчлөл нь хүндэрсэн шалтгаанаар орон нутгаас нэг өвчтөн ирлээ. Эмнэлэгт хэвтэх гэсэн оочер байхгүй, ор хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар ирэх есдүгээр сарын 06 нд ирээрэй гэж явуулж байх жишээний. Бүхэл бүтэн сарын хугацаанд тэр хүний эрүүл мэндийн байдал улам дордож, магадгүй амь насаа алдвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Яагаад хүнд өвчтнөө зохицуулаад хэвтүүлчих сэтгэл байдаггүй юм бэ.
 
Бүхэл бүтэн XXI зуун гарчаад цахим орчин, мэдээлэл хөгжөөд байхад тэр 13 А мэтийн алга дарам цаас үзлэгийн карт нэртэй зузаан зузаан дэвтрүүд хэнд хэрэгтэй юм бэ.
 
Өвчтнөө үзлээ, өвчний түүхийг нь шивлээ хөдөө явж байсан ч хотод байсан ч гуравдугаар шатлалд үзүүлж байсан ч ганц регистрийн дугаарыг нь хийхэд миний төрснөөс өдийг хүртэл өвдсөн өвчин, өгсөн шинжилгээ уусан эм, үзүүлсэн эмч бүгдийг харж болохоор шийдэж болдоггүй юм байхдаа.  Бичиг цаастай зууралдсан биш хүнтэйгээ харьцсан, зууралдсан үйлчилгээ үзүүлдэг баймаар байх хэрэгтэй шүү дээ улсын эмнэлгүүдийн удирдлага, эмч ажилтнууддаа.
 
Дээр нь үйлчилгээний байгууллагын ажилтнууд нь харилцааны соёл гэж байхгүй. Олон дахин юм асуувал шууд урдаас уурлана. Учраа олохгүй, мэдэхгүй хүн л мунгинаж байгаа шүү дээ. Сандал дээрээ шигдэж суучихна,  эсвэл гэрт нь асуухгүй ороод ирсэн мэт хялам цэхэв хийж, юу ч асуусан мэдэхгүй, байхгүй, боломжгүй, болохгүй шүү дээ гэж хариулаад байвал тэр байгууллага яаж өөдлөх вэ.

Манай орон шиг үйлчилгээний дамдууралд орсон газар гэж байна уу. Эрүүл мэндийн байгууллага аль ч нам засгийн үед ийм ачаалал ихтэй байсан гэж шүүмжилдэг юм билээ. Гэхдээ хоорондоо жаахан уялдаа холбоотой ажилламаар байна.
13 А маягтаас болж гурван өдөр яваад үзүүлж чадаагүй цухалдаж цөхрөхөөс өөр яах вэ. Тэгээд л байдгаа барьж байхгүйгээ тэмтэрч, хувийн эмнэлгүүдэд үнэ өртөгтэй шинжилгээнүүд өгч байх жишээний. Улсын эмнэлгээсээ ганц удаа ч болов үйлчилгээ авч үзэх юмсан даа.


О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • на 2018-08-12 15:21:22
    эмч хүний мэргэжилийн ур чадвар хүний амь авардаг бол эмч хүний сайхан харилцаа хүний сэтгэоийг авардаг
    66.181.184.154
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-08-11 07:47:27
    Zurhnii bichleg hiichiheed tuuniigee unshij chadahgui bolohoor ni huviin emnelegt 3000 tugruguur unshuulsan bolovch hudlaa onosh tavisan baisan. Hend itgeh ve.
    112.72.11.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Hi 2018-08-11 07:08:40
    1 emneleg bn, Emch nar n mash setgelgui. Belen chinjilgeegee barij ochod harad ogooch l gehed unegui ym hiihgui geel, ih muuhai aashtai , Emch bartai.
    49.0.219.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-10 18:52:41
    Сб ийн эруул мэндийн хун узэхээсээ тэр дарга авгай нь хурал хийж эмч нараа хичээл зааж байна гээд ундсэн ажлыг нь хийлгэхгуй тийм дарга б.н оор дарга тавиач
    64.119.19.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-10 15:44:44
    Ялангуяа ХСҮТ эмнэлэг Анхан шатандаа байсан өвчин үзүүлэх гэж тэгээд шинжилгээ өгч хариугаа авсаар ,явсаар байтал эцсийн шатанда ороод бурханы орондоо оччих ю...
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-10 15:09:38
    Shatlal gej soliorohiin orond emch shuu sanaatai ym bol irsen huniig chiregduulehgui shuurhai uzej sur.Heden tiish ni yvuulj tsag hugatsaa alduuldgaa boli. ...
    112.72.11.121
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2018-08-10 13:33:32
    shatlalaaraa l uzne sh de. setguulch mini ehleed sain sudal daa.
    202.21.106.116
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-08-10 12:11:21
    Barildahaasaa taahalzana gedeg shig emch nar uvchtunuu uzehees iluu uursdiiguu het deeguur unelj hund surtal gargadag shuu. Es zui gej ogt baihgui.
    112.72.11.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Багш 2018-08-10 09:41:58
    Ёстой үнэн 3-р эмнэлэг гэхэд бөөн хүнд суртал
    202.9.42.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Sain Uilst  2018-08-10 06:32:56
    Uvduhgui eruul bh iin tuld eruul mendee hariutslagatai , idej uu has zohitsuulah estoi bhaa. Gadaadad irj iin emch nar bolon yaraltai tuslamj ni gol uuregtei
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2018-08-10 03:55:47
    hezee yu ni ovdono gej 3-4 sariin omno oocher avah bolj bnaa? Obchin ni hundersen hun 3-4 sariin daraa uzuuleh gej gertee hevtseer burhanii orond zalrah biz de...
    182.160.34.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2018-08-10 03:37:55
    Мэргэжилийн хяналт гэдэг байгууллага чинь цаасаар ажилыг нь дүгнэдэг болохоор тэр их хэрэгтэй хэрэггүй цаасыг чинь цуглжжлдаг юм.
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Sain Uilst 2018-08-10 03:06:01
    Mongolchuud tsag avch uulchluuleh soled suraaguin tusliin hetsuu. Gadaad orond bol Zurhnii emchid uzuulehed 3-4 sariin umnu tsag avdag yum bna lee...
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-08-10 17:07:09
      Сайхан шаах юм аа. Лаа чинь. Хөнгөн шуурхай бөхөлзөөд л бдг юм байх чинь лээ ш дэ. Баримжаатай шаа л да. Лаа минь.
      66.181.161.125
      Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2018-08-10 02:22:03
    Хүнд сурталдаа идэгдэж, түргэн шуурхай үйлчилгээ байхгүй вмнуудыг Сайд нь Сарангэрэл нь цэгцлээчээ
    66.181.160.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-10 02:06:51
    Ёстой хамгийн үнэн юм наадах чинь. 3 р шатлалын том эмнэлгүүд байж дадлагын эмч суулгачихсан. Нөгөөх нь сүлжээний эм бичээд сууж байдаг юм бна лээ
    64.119.24.204
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-10 01:38:00
    Зүрхний эмч нүдний уг дурандуул гсн. 7.18нд өрхөөс цаг аваад 19нд яг цагтаа ирэхэд ХУД н нүдний эмч тэр өдөр ирээгүй. Дараа нь очиход дахиад цаг ав гж бгаам да...
    66.181.161.56
    Мэдэгдсэн Хариулах
    • Үнэн 2018-08-12 17:30:21
      Үнэн, эмч нар цагаа бариагүй бол удирдлага нь тооцоо хийх ёстой. Хэн нэгэн өвчтөн руу утасдаж байдлыг хэлж өөр цаг утсаар өгөх ёстой.
      202.179.31.9
      Мэдэгдсэн Хариулах