Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно
Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд  хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар гарсаар байна.

Уг нь гурван жилийн өмнөөс эхлэн тарвагыг хууль бусаар агнахыг хуулиар хориглосон байгаа юм.  Гэвч хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд тарваган тахлын сэжиг илэрсэн энэ өдрүүдэд цахим сүлжээнд хулгар шарын зураг тавьж, бие биедээ гайхуулах, бусдыг уруу татах нь ихэсч байгаа нь хууль бус реклам сурталчилгаа шиг болоод байгаа юм.

Хууль бусаар тарвага агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан ёсны шаардлага тавьж байгаа ч тоох хүн алга. Мөн тарваганы мах идээд  тахал тусах магадлал өндөр байна гэдгийг иргэдэд анхааруулж зөвлөөд ч, хүлээж авах хүн цөөхөн байгаа бололтой. Тэгвэл хууль бусаар тарвага агнавал хуулийн ямар  хариуцлага хүлээхийг анхаарна уу.

Тодруулбал, Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эр тарвага 170 мянган төг­рөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэ­мэг­дүүлэн тооцож торгоно шүү.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tarvag 2018-08-10 09:53:45
    Ene ugaashaa heregjdeggui huuli. Ug ni teseed heden jil bolchul too tolgoi ni ihseed amar baihgui yu. Ene torgono geed baigaa humuus oorsdoo ehleed idhe boli.
  • зочин 2018-08-10 03:48:31
    Энэ өвчний үүр маханд юунд нь дуралдаг байнааа. Махсаж үхэх гээд байгаа юм уу?. ӨӨр идэх малын мах нь зөндөө л байна шүү дээ.
  • horhoigoo darah gants 2018-08-10 03:33:54
    yadaj gantsiig mongoo tolood avdag bolgohgui bol idej sursan zuiliig shuud horih buruu, quote togtooj ogoh n zov.
  • Бат 2018-08-10 02:40:01
    Тарвагатай сумууд жилд төчнөөн тарвага агнах тоогоо тохироод төлбөрөө төлөөд 1 тарвага алж болдог зах зээлд шилжмээр байна энгээгүй бол өндөр тогууль оногдуул
  • Davaa 2018-08-10 02:08:53
    Tanaih hedeer torguulav?horiotoi angiin mahiig bolovcruulsan zirag tavican bn