Олон хүний амь насаар наадсан “Хурд” группийн удирдлагуудад хариуцлага тооцъё
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” группийн “Хүннү” хорооллын барилга дээр осол гарч бас дахин нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, СХД-ийн 11 хорооны иргэн 17 настай хүү барилга дээр ажиллаж байгаад краны тросс тасарсны улмаас цохиулж амиа алдав. Эхээсээ хоёулахнаа хүүгийн хувьд энэ намар коллежид орох байсан бөгөөд сургалтын төлбөрөө олох гэж ийнхүү барилга дээр 15 хоног ажиллаж байгаад цалингаа ч авч чадалгүй амиа алджээ. Хамгийн харамсалтай нь хүүгийн хувьд өөр хүний ажлыг хийж яваад ийнхүү энджээ. Үнэхээр харамсалтай, ар гэрийнхэнд нь аав ээжид нь хэцүү байгаа нь ойлгомжтой.
 
Ер нь “Хурд” группийн барьж байгаа барилга болгон дээр осол гарч, хүний амь нас эрсддэг. Осол гараагүй барилга гэж байхгүй. 2014 онд гэхэд дээрх Хүннү хороолол дээр цэвэрлэгээний ажил хийж байсан 51 настай эрэгтэй унаж амиа алдаж байсныг сайн мэдэх юм.
 
Энэ группийн барилга дээрээс олон хүн унаж, гэмтэж, бүр амь насаа алдсаар ирсэн.  Сүүлийн гурван жилийн дотор хэчнээн ч хүний аминд хүрч, хэчнээн олон чанаргүй барилга барьсныг нь “google” хайлтаар хайхад тэр дороо л гараад ирнэ дээ. Гэхдээ зарим ноцтой мэдээллийг нь эрхэм гишүүн эрх мэдлээрээ далайлган хав дарчихдаг байхыг үгүйсгэхгүй юм.

2013.04.29

“Нарны гүүр”-ний зүүн талд “Хурд” компанийн барьж байгаа орон сууцны барилга дээр осол гарч, хүн бэртсэн гэх мэдээлэл цацагдсан. Уг осол Баянгол дүүргийн III хороо, Дунд голын хойд талд буюу Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-д болсон аж. Энэхүү мэдээлэлд "Өглөөний 09.30 цагийн орчим тус хорооллын нэг барилгын орчимд осол гарч хүний амь эрсэдсэн байсан гэдгийг албан бус эх сурвалж бидэнд мэдээлээд байсан юм. 

2012.09 сард 

"Рапид харш” орон сууцны хороолол баригдаж байх үед 26-хан настай залуу осолдсон аймшигт хэрэг гарсан.  Тодруулбал, уг барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар, краныг жолоодогч залуу хорвоог орхисон юм. Осол гарахад хүргэсэн шалтгааныг тухайн үед хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг ажилчдыг ажлаас халсантай холбоотой гэж дүгнэсэн юм билээ.

Учир нь хяналтын инженер, оосорлогч, дохиочин байсан бол кранчин залууд ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, тэр амьд гарах боломжтой байсан гэдэг. Тэгэхээр тэд орон тоо цомхотгож, илүү их ашиг олохын төлөө шийдвэр гаргаж байгаад, хүний аминд хүрсэн байгаа юм.Талийгаач  цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан тухай  ослыг харсан ажилчид ярьдаг юм билээ.  
 
2013.05 сард

“Хурд”-ын барилга болох  “Нарны хороолол” баригдаж байх үед барилгын талбайд дамнуургаар цемент зөөж явсан 40 настай эрийн дээрээс төмөр унасан байдаг. Тодруулбал есөн давхарт өргөж байсан кранаас 20 гаруй кг жинтэй хүнд төмөр, гадаа ажиллаж байсан хүний тархин дээр унаж, толгойг нь зад татсан учир газар дээрээ нас барсан. Энэ осол мөн л аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүйгээс, буюу өөрөөр хэлбэл хяналтын инженер гэдэг орон тоо байхгүйн улмаас үүдэн гарсан гэдийг хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хэлж байв.

2014.04.24

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хурд” группын барьж буй “Хүннү-2222” хорооллын барилга дээрээс хүн унаж амиа алдсан хэрэг байв.  Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр бэхэлгээний бүс унаснаас амиа алдсан гэх. Уг барилгын ажилчин залуу тухайн үед таван давхарт ажиллаж байсан бөгөөд түүний хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алджээ. Мөн түргэн тусламжийг цаг алдаж дуудсаны улмаас  түргэний машин осол болсноос хойш хоёр цаг гаруйн дараа очсон байдаг. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг залуу байжээ.

2014.10 сард

“Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж, амиа алдсан хэрэг гарсан. Тэрээр  тухайн үед барилгын цэвэрлэгээний ажил хийж байсан юм билээ.

2015.11.17 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Хурд" хорооллын гурван давхраас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус барилгын гуравдугаар давхарт туслах ажилтан Налайх дүүргийн хороонд оршин суух 53 настай, эрэгтэй М хог цэвэрлэж байгаад унаж нас барсан байна.

Энэ мэтчилэнгээр эрхэм гишүүний толгойлдог “Хурд групп” ХХК-ийнхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, чанаргүй барилга барьж иргэдийг хохироодог, барилга дээр ажиллаж буй хүмүүс нь амиа алдахад “нуун дарагдуулах”-ыг оролддог гэх мэтчилэн үгс хөвөрсөөр. Энэ бол болсон явдлууд.

Угтаа бол хүний амийг төлөх зүйл гэж байхгүй. Энэ олон хүний аминд хүрсэн байтал эдүгээ “Хурд групп” компанид ямар нэгэн хариуцлага тооцоогүй.  Ямартай ч холбогдох мэргэжлийн байгууллагууд, цагдаагийн байгууллага нь эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөөд байлгүй олон хүний амиар наадаад байгаа "Хурд” группын холбогдох удирдлагуудад нь хатуухан хариуцлага тооцооч ээ.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимбай 2018-08-16 06:26:13
    Заваан хулгайчуудад хууль дурэм уйлчлэхгуй юмдаа. Чойжилсурэн бол жинхэнэ лаларын луйварчин шуу. Херенге оруулагч хамтрагч Япон евгенийг суйруулсэн лалар.
  • Zocnin 2018-08-12 15:38:24
    Yil ajgaag ni zogsoodog gadaadad bol
  • uuuu 2018-08-12 14:05:01
    arai dendne huni ami aluurchin bolson bmda
  • Сайхан 2018-08-11 03:01:44
    Хөдөлмөр хамгаалалын сургалт үйлдвэрийн байранд биш МЭСҮТ дээр олгогддог байх ёстой. Тэгээгүйгээс хөд.хамгаалалын талаар заасаар байтал тэнэглэлээсээ болж осолд...
  • arga hemjee abaach ee!!ard tymen saardaj 2018-08-10 15:09:32
    negee Mongoliin hyyli dyrem chini yasan be?...ene hylgaich darga naraan hyamagtai bailgaj tor zasag ni zasag sig baih saardlaga zailsgyi bna daa!!
  •  2018-08-10 12:59:37
    uaz 469 oo zarj baig barilga ahdaad bna daa
  • яана даа, харамсаж байна 2018-08-10 12:47:34
    Хөдөлмөрийн аюулгүй байдал дээрээ мөнгө хэмнэж болохгүй.
  • Иргэн 2018-08-10 10:43:53
    Хн. Энэ олон хүний аминд хүрчихээд ажигч үгүй барилга бариж зарсаар л байдаг .цайчихсан шунал. .
  • Зочин 2018-08-10 09:21:19
    Бас ард иргэдийн хөгжилийн тушаа болсон төр засагтаа хариуцлага тооцьё ....
  • zaya 2018-08-10 09:19:26
    Zoiljilsuren ter humuus chini oorsdoo hariutslagagyigeesee uaj uhsen nadad hamaagui gene dee
  • onon 2018-08-10 07:08:17
    irvis. hamgaaldag. zaluu. yagaad amia aldlaa. henii zahialgaar
  • ZOCNIN  2018-08-10 03:25:48
    gadaadad osol gargasan kompaniig mash ih mongoor torgoj amia ladsan hynii amiig mash omdor uneer tootsoj ar gert ni mongo ogdog ucniraas gadnii kompanii zahirlu...
  • Zzz 2018-08-10 02:55:51
    Hariutslaga tootsoochee
  • Галаа 2018-08-10 02:21:04
    Үнэхээр харамсалтай юмаа.. Чойжилсүрэн үйлийн үрээ эдэлж үхнэ дээ.
    • Уншигч 2018-08-11 03:03:20
      Машины аваараар олон хүн үхдэг. Тэглээ гээд машин үйлдвэрлэгчиыг хөраагаад байдаг бил үү
      • Иргэн  2018-08-18 07:01:01
        Чи чинь харин ёстой эргүүтсэн малаас дор амьтан байна шдээ.
      • иргэн 2018-08-11 14:30:53
        зам тээврийн осол үйлдвэрлэлийн ослоос тусдааа маш ялгаатай
      • анаа 2018-08-11 14:27:36
        тэнэгт эрх иэдэлтэй нь хүний амиар мөнгө олж байна малаа
        • анаа 2018-08-11 14:30:48
          ийм л хүнээр төрөө удирдуулж татвар төлж тэжээж байна монголчууд минь ээ
          • анаа 2018-08-11 14:36:15
            монголдоо амьдрах сайхан ийм юмнуудад саналаа өгсөн хүмүүс зайлуул хөөрхий