Б.Баттүшиг ОУОХ-ны Маркетингийн комиссийн гишүүнээр сонгогдов

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссуудыг байгуулсан билээ.

Олон улсын олимпийн хороо нь нийт 27 салбар комисстойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд "Маркетингийн комисс"-ийн гишүүнээр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогдов.

Тус комиссод Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Такеда Цүнекүза /дарга/, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ ЕНБД, ОУОХ-ны гишүүн Патрик Бауман тэргүүтэй спортын зүтгэлтнүүд ажилладаг байна.

ОУОХ-ны "Спорт ба Эмэгтэйчүүд" комиссод Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онуудад “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны Зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байсан. "Олимпийн өвөө" хэмээн спортын хамт олондоо хүндлэгдсэн ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1977-2009 онуудад ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж байсан түүхтэй.

Дашрамд дурдахад, Б.Баттүшиг нь Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдож, 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг хийж байна.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-08-10 12:02:16
    UG N OUOHoroo GEDEG BAIGUULLAGA CHINI SHUDARGA ALI CH TALAARAA MAGVAN GUAI SHIG BAIGUULLAGA SHDEE......SAIN BODOOROI....
  • 111 2018-08-10 03:57:16
    Estoi huzna biz ta nar ! Offshort nuusan mongoo Mongoldoo tushaachihwal neg bodoj uzej boloh yum ugui bol bitgii gorid !!!
  • Y 2018-08-10 03:20:00
    Bas neg durnii hongio
  • zailaa 2018-08-10 02:33:12
    Za ene Su giinhen ta nar boli za sonin bish b na Tanaihan odoo dahij uls tord orj irwel estoi buh niiteeree boslogo hiij magad shuu yu ch boloogui yum shig yaw...