Амьдралын хань мөрөөдөж байснаас огт өөр хүн байдаг
Гэр бүлийн харьцаа тааламжгүй болох хамгийн гол шалтгаан нь бодит бус хүлээлт гэж сэтгэлзүйчид үзэж байна. Үүн дээр амьдралын өдөр тутмын ачаалал, стресс ч нөлөөлдөг нь тодорхой. Ихэнх хосууд амьдралын хань нь бодит байдал дээр төсөөлж байснаас огт өөр хүн байдгийг мэддэггүй. Харин хожим мэдсэн хойноо гутарч гонсойх нь бий. Хуримлахаас өмнө анзаарч байгаагүй эсвэл ялихгүй мэт санагдаж байсан өө сэв, дутагдал нь амьдрал дээр зөрчил үүсэх юм гэж санадаггvй, тооцоолдоггүй учир шалтгаан байна. Иймд гэр бүлд төгс биш юм гэхэд тааламжтай харьцааг бүрдүүлэхэд юунд анхаарвал зохистой вэ?

Нэг. Харьцааны хямралаас зайлсхий. Ямар ч тохиолдолд дуугаа хураах, хөндий хүйтэн байдал гаргахгүй байх. Шууд нээлттэй ярих нь уур бухимдал төрvvлж болох ч хямсгар байснаас хавьгүй дээр. Харилцан яриа бүр хүнийг ойртуулдаг

Хоёр. Хүмүүжүүлэх гэж улайрч зүтгэх хэрэггүй. Хэрэв та нэг хүний алдаа дутагдлыг мэдсээр байж, хүлээн зөвшөөрөөд гэрлэчихсэн бол түүнийг бодит байдлаар нь хүлээн ав. Мэдээж эвгүй зуршил, дутагдлыг нь хэлж, засч залруулах гэж оролдох нь зүй. Гэхдээ үүнийг зорилгоо болгож, ханиа орвонгоор нь өөрчлөх гэж зүтгэх нь илүүц.

Гурав. Дуугүй байж чадах урлагийг эзэмш. Уурлахдаа удаан нөгөө талаа сонсож сурах нь олон хурц асуудлыг зөөлрүүлж өгдөг. Хосуудад бие биеэ гүйцэд сонсох чадвар дутагддаг. Зарим асуудлыг дэвэргэлгүй, дуугүй өнгөрөөх нь ашиг тустай байдаг. Энэ нь таны мэдрэмжээс хамаарна.

Дөрөв. Харилцан талархалтай бай. Гэр бүлийн харьцаа эвтэй, найртай байх нь жижиг сажиг зvйлээс бүрддэг. Талархалгүй байх, их зан гаргах, үл тоомсорлох, урам хайрласан найрсаг үгийг хэлдэггүй гэр бүлийн уур амьсгал ямар байдаг нь тодорхой. Иймээс найрсаг, хайрын үгээ хэлж байх хэрэгтэй. Бие биенийхээ амжилт бүтээл, ач тустай зүйлд анхаарал хандуулж сур. Хайртай гэж хэлдэггүй юм гэхэд энхрий ялдам үгс, дотно инээмсэглэл, шүргэлцэл, үнсэлт зэрэг нь таны сэтгэлийг мөн илчлэх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2018-08-13 05:37:58
    Үгүй яах вэ, больхи ч гэсэн иймэрхүү орчуулга нийтэлж байвал хов живнээс л дээр юм даа!!
  •  2018-08-11 16:39:10
    гадаадыг дуурайгч хүмүүс япон шиг хиймэл резинэн хүүхэлдэйтэй амь зуу