Нөхөн сонгуульд оролцох 13 намд батламж гардууллаа

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр эдгээр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг батламжийн хамт гардууллаа.

Батламжаа гардаж авсан намууд 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөсе есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм. Харин бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийг дуустал нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах ёстой.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шудрага сонгууль хэрэгтэй 2018-08-10 11:23:49
    Тэр миеэгийн бүдүүн нөхрийг сонгуулийн хорооноос зайлуулаачээ