Ц.Цогзолмаа сайд ОХУ-ын Байгалийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзав

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал Татьяна Леонидовна Музычуктай өнөөдөр уулзлаа. Уулзалтад БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ууганбаяр, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Болор нар байлцав.

Оросын талын хүсэлтээр зохион байгуулсан энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал болон бусад албаны хүмүүстэй биечлэн уулзаж, Монгол-Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

ОХУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, ОХУ-ын Засгийн газраас дээрх салбаруудын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг сайд онцоллоо. Түүнчлэн Байгалийн улсын их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгааг цохон тэмдэглэв.
 


ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төв нь БСШУСЯ-тай соёл, байгаль орчин, эдийн засаг, худалдаа, тээвэр, ложистикийн сэдвээр хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, залуучуудыг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Уг төвөөс хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 09 дүгээр сард “Боловсрол”, “Орос-Монголын хамтарсан кино төсөл”, “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ” дугуй ширээний уулзалт зохион байгуулах, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналаа БСШУС-ын сайдад уламжилсан юм. Эдгээр арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахыг дэмжиж байгаагаа БСШУС-ын сайд илэрхийллээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2018-08-12 01:53:47
    Энэ сургууль хуучнаар Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Монголын сор болсон хүмүүс Цэдэнбал гуайгаас эхлээд олон сайд, банкны захирлууд тѳгссѳн.
  • zocin 2018-08-10 10:04:01
    oros angli helee sain medehgyi baiz yaz said hiideg bainaa,arczaagyi umnuud,helmercztei