Мэргэн буудагчид цэргийн наадмаас ганзага дүүрэн буцлаа
Дэлхийн долоон улсад нэгэн зэрэг болж буй “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний нэг төрөл болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Беларусь улсад долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 09-ний өдөр явагдаж өндөрлөлөө.

18 орны мэргэн буудагчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж багийн дүнгээрээ Беларусь - 1, Казахстан - 2, ОХУ, БНХАУ-ын баг оноо тэнцэн гуравдугаар байр эзэлж, Монгол Улсын баг тамичид дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Хурандаа Б.Хадбаатар, С.Түвшинбаяр нараар ахлуулсан манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буучид тус тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн тэдний хувьд өмнөх онуудынхаа амжилтыг ахиулж амжилттай сайхан оролцсон тэмцээн байв.

Тэмцээний сүүлийн шатны “Мэргэн буудагчийн халз тулаан”-нд дэслэгч М.Цэрэндорж Бангладеш улсын мэргэн буудагчтай хамтран нэг баг болон оролцож хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн дэслэгч М.Цэрэндорж мэргэн буудагчдийн дунд зохиогдсон 24кг-ын туухай өргөлтийн тэмцээнд тэргүүн байрыг эзлэн Монгол цэргийн эзэмшсэн байх сэтгэл зүйн болоод биеийн хүчний цэргийн эрдмийн цогц чадвар, сүр хүчийг илтгэн харууллаа. 

Ийнхүү манай мэргэн буудагчид цэргийн наадмаас ганзага дүүрэн буцахаар боллоо.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-08-13 09:25:25
    Цэргийнхэн дунд хийсэн юм бол эхлээд улс дотроо аваргаа шалгаруулаад явуулсан бол ёстой ганзага дүүрэх байсан биз.ХЦ,ДЦ,Цагдаа, гээд мэргэн буучид ихтэй шүү дээ...
  • Mongol 2018-08-13 05:58:00
    3-р байр аваад л ганзага нь дүүрчихдэг гэж ёжилж байгаам байлгүйдээ. Манай саальчин, адуучин сэтгүүлчид хахахах
  • зочин 2018-08-11 12:24:52
    хеее юуных нь ганзага дуурэн бэ ганзага дуурэн гэдэг угийнхээ утгыг мэддэггуй тэнэг уу од мал минь бараг л ганзага хоосон шахуу юм биш уу
  • ZOCHIN  2018-08-11 11:47:08
    GANZAGA HOOSONGUI GEECH. BAYR HURGIE.
  • mergen 2018-08-11 08:18:06
    sain bn bayar hurgey