У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр/08.12/ боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийв.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна" гэлээ.
 
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-08-15 05:58:30
    Gants neg uam said buulgah bish bugdiin tseverleechee. Odoo bas hen neg n daramtlaad l alchij chadan shuu geed l baij baigaa daa. Uan daa. Daanch saihan oron mi...
  • ene kinog uz! Yamar ih uneer oldso 2018-08-15 03:52:55
    https://www.youtube.com/watch?v=SVJ02c2l4Kg
  • Зочин 2018-08-13 12:39:49
    Даанч оройтож байна даа. Хэзээ хэзээнээс сахилга хариуцлага алдагдлсанаас болж их ч юм болж байна даа. Хэзээ сайхан цаг ирэх юм бол доо.
  • зочин 2018-08-13 11:56:12
    сахилга хариуцлагыг сайжруулна ГЭЖ 2 ЖИЛ ЯРЬЛАА. ГЭТЭЛ СУРГУУЛЬ ДЭЭР НЬ 3 ОЮУТНЫ АМЬ НАС ҮРЭГДСЭН СУИС -ИЙН ЗАХИРАЛ, ТЭТГЭВРИЙН ЭМГЭНИЙГ ОДОО БОЛТОЛ ХАЛААГҮЙ....
  • шударгыг хүсэгч 2018-08-13 09:16:40
    ганц энэ яам биш бүх яам, агентлагуудаа цэвэрлэ, Турк шиг цэвэрлэгээ хийх болсон, нам дамжсан ялзарсан этгээдүүд их бий дээ...илэрсэн нь эд нар юм даа....
  • bid 2018-08-13 08:48:01
    Haana baina ter sahilga bat chine? Hichneen udaa hudlaa amlah ve?...
  • Өөрөө ёс зүйгүй хүн 2018-08-13 07:10:37
    Төр засгийн байранд танхайрч хүн зодохыг анх эхлүүлсэн хүн нь Хүрэлсүх өөрөө биз дээ. Ахыгаа дуурайгаад бацаанууд нь бие биенээ шанаадаад эхэлжээ. Ёс зүйгүй
  • zagd 2018-08-13 05:17:27
    hariutslaga tootsno gej yrisaar l bh uu? haana bn ter ajil avsan udruusuu l yrisan hariutslaga etsestei buur hariutslagatai aluuchid bii bolgood dahin ymar yum ...
  • зочин 2018-08-13 03:29:08
    ерөнхий сайдаа хариуцлагаа тооцооч ярьсаар байтал ажил чинь уналаа Монгол шуудан ХК ны захирал Анхбаатар Ховдод зугаалсаар л явна шүү
  • Зөв 2018-08-13 02:56:15
    Овоо доо, ингэж л хариуцлага бодитой тооцохгүй бол та нарын тэжэээсэн ноход чинь хүн байтугай төр, нийгмээ барьж иднэ шүү!!!
  • U 2018-08-13 02:13:39
    Ingej yariad neg jil bolloo, selmee gyals hiilgej tsawchij bsan bol haanaas iim boloo aj
  • зочин 2018-08-13 01:39:32
    ажлаас чөлөөлөөд болоо юу. сайд газрын дарга нар хуйвалдан талийгаачийг ажлаа өгөхийг шаардан дарамталж, махбал гүйцэтгэсэн. харгис алуурчдад хариуцлага тооц...
  • ooroo ogtsor  2018-08-13 01:29:21
    uuchlalt guih hangaltgui, buren bureldhuuneeree ogtsroh ch bagadna. chamaas ard tumen ihiig huleesen, chi ene huleeltend tentseh tuvshind ajillaj chadsangui.
  • Tsagaan had 2018-08-13 01:15:20
    Ulsaa tejeej baigaa tsagaan hadand gaali ulsiin baiguullga nuurs kompanii ajil hereg algadaa end naad toonoos chin ih ami nas uregdej baihaddaa
  • У 2018-08-13 01:04:47
    Одоо огцор доо. ЗГ чадамжгүй мэргэжлийн биш
  • зөв 2018-08-13 00:54:41
    ГЭХДЭЭ нэг мөсөн төрөө мафижсан /оросуудын бичээд, иргэдийн яриад байгаагаар,.../луйварчдаас, авлигачдаас, 60 тэрбумын хэрэгтэн нараас цэвэрлэх боломж алга уу? ...