Төв аймгийн бөхчүүд тэргүүллээ
Үндэсний спортын зургадугаар их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт боллоо.

Уг наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг бүрээс улсын цолтой 1, аймгийн цолтой 1, сумын цолтой 1, Нийтийн Монгол 1 цол цолныхоо ангилалд тойргийн журмаар барилдав. Тодруулбал,  Архангай, Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Ховд, Өмнөговь, Увс, Дархан, Налайх, Сонгино-хайрхан, Чингэлтэй, Баян-Зүрх, гэсэн 17 аймаг нийслэлийн 4 дүүргийн анхан шатны тэмцээнд оролцож шигшээд орох эрх авсан 120 бөх хүч сорив. Ингээд улсын цолтой бөхчүүдийн ангилалд:
 

1-р байрт 19 даваагаар Увс аймгийн БТСГ-ын бөх Монгол улсын үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс

2-р байрт 19 даваагаар Сэлэнгэ аймгийн БТСГ-ын бөх Монгол улсын начин Чотонгийн Баянмөнх

3-р байрт 18 даваагаар Төв аймгийн БТСГ-ын бөх Монгол улсын начин Галсан-Очирын Ганжад

4-р байрт 17 даваагаар Хөвсгөл аймгийн БТСГ-ын бөх Монгол улсын начин Батбаярын Даваа-Очир

5-р байрт 16 даваагаар Завхан аймгийн БТСГ-ын бөх Монгол улсын начин Лхагваагийн Лхаа-Очир нар тус тус орлоо.


Аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд:
 

1-р байрт 21 даваагаар Төв аймгийн БТСГ-ын бөх аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр

2-р байрт 20 даваагаар Говьсүмбэр аймгийн БТСГ-ын бөх аймгийн арслан Энхтөрийн Мөнхбаатар

3-р байрт 20 даваагаар Ховд аймгийн БТСГ-ын бөх аймгийн шинэ харцага Батдоржийн Сосорбарам

4-р байрт 20 даваагаар Дорнод аймгийн БТСГ-ын бөх аймгийн шинэ арслан Бямбадоржийн Батдорж

5-р байрт 20 даваагаар Өвөрхангай аймгийн БТСГ-ын бөх аймгийн шинэ арслан Оюунгэрэлийн Наранбаатар нар тус тус орлоо.


Сумын цолтой бөхчүүдийн барилдаанд:
 

1-р байрт 22 даваагаар Увс аймгийн БТСГ-ын бөх Наранбулаг сумын харьяат Баттөмөрийн Батбаян

2-р байрт 21 даваагаар Булган аймгийн БТСГ-ын бөх Тэшиг сумын харьяат "Аврагч" спорт хороо, Эрдэнэтийн онцгой байдлын 056-р ангийн бөх сумын заан Цогтбаярын Ганхөлөг

3-р байрт 19 даваагаар Хэнтий аймгийн БТСГ-ын бөх Баянхутаг сумын харьяат сумын заан Дэлгэрийн Цэрэнням

4-р байрт 17 даваагаар Ховд аймгийн БТСГ-ын бөх Мөст сумын харьяат сумын заан Бүдээгийн Баяраа

5-р байрт 17 даваагаар Орхон аймгийн БТСГ-ын бөх Увс аймгийн харьяат сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.


Залуу бөхчүүдийн барилдаанд:
 

1-р байрт 22 даваагаар Өвөрхангай аймгийн БТСГ-ын бөх Бүрд сумын харьяат Мөнхбатын Батмэнд

2-р байрт 20 даваагаар Төв аймгийн БТСГ-ын бөх Алтанбулаг сумын харьяат Э.Эрхэмжаргал

3-р байрт 19 даваагаар Өмнөговь аймгийн БТСГ-ын бөх Сэврэй сумын харьяат Цэндээгийн Лувсан-Адъяа

4-р байрт 18 даваагаар Булган аймгийн БТСГ-ын бөх Ч.Оюун-Эрдэнэ шалгарав.


Багийн дүнгээр гутгаар байрт Сэлэнгэ аймгийн баг тамирчид, дэд байрт Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг тамирчид, тэргүүн байрыг Төв аймгийн баг тамирчид тус тус эзэллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-13 09:02:08
    цаг үеэ олоогүй наадам болж дээ.Барилдсан бөхчүүд нь гэсэн ихэвчлэн муу тааруу бөхчүүд барилджээ...
  • зочин 2018-08-13 04:52:49
    нуудэлчин монгол 2018 арга хэмжээг тер засгаас олигтой дэмжсэнгуй естой л сайн дурын уран сайханчид нэрэндээ таарсан хэдэн хегшчуул суух ч сандалгуй еревдмеер х...
  • pkxnt  2018-08-13 01:59:12
    Одоо эднийг хэн тоохов дээ. Наадам цэнгээнээ болиоч ээ. Цаана чинь хийх зөндөө ажил бн
  • zochin 2018-08-13 01:50:15
    odoo boliochee ene naadmaa