Сэрэмжлүүлэг: Усанд живж амиа алдсан иргэдийн 90 хувь нь согтуурсан үедээ осолджээ
Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа тул иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;

2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;

3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;

4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;

5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;

6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.

Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ голын усанд орж, амиа алддаг нь судалгаагаар тогтоогджээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:22:31
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
  •  2018-08-13 07:20:03
    жаргалтай байж байгаад үхсэн байна. ийм юмны хариуцлагыг АПУ гэх мэтийн архины компаниуд үүрэх ёстой.