АН: Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарах ёстой
Өнөөдөр Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдсаны дараа УИХ-ын намын бүлэг нь ээлжит бусаар хуралдлаа. Уг хуралдаануудын дараа УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
Эрх барьж байгаа намын дотоод зөрчлөөс болж эрдэнэт хүний амь эрсэдлээ


Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж, их хэмжээний төлбөр нэхэгдсэнээс гадна үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай.

Түүнчлэн эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байгаа.

Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарч, ослын улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна.
АН энэ бүхнийг сөхөж ярихаар  байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байгаа юм. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив.

Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой гэсэн байр суурьтай байна” гэж тодотгов.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол Улс бол Ардчилсан улс. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага  хүн хулгайлах хэрэгт оролцож,Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ.

Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч дэмжигдсэнгүй. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.

Түүнчлэн З.Нарантуяа гишүүн “Эдийн засгийн өсөлтүүд сайжирсаар байгаа энэ үед Засгийн газар санаачилгатай ажиллаж чадахгүй байна. Зоригтой, сайн шийдвэрүүдийг гаргадаг Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тиймээс АН Засгийн газрыг огцорч, чадвартай шинэ бүрэлдэхүүн үүсгэхийг УИХ-аас шаардаж байна. УИХ сайн Засгийн газар байгуулж чадахгүй бол огцрох хэрэгтэй” гэсэн юм.
 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН  2018-08-18 06:42:49
    СУРГУУЛЬ ДЭЭР НЬ ХЭД ХЭДЭН ХҮНИЙ АМЬ ЦАГ БУСААР ЭРСДСЭН БАРИМТ БАЙСААР БАЙТАЛ СУИС-Н ЗАХИРЛЫГ ХАЛЖ ЧАДАХГҮЙ БГА МАН-Н ЗГ, БСШУС-Н ЯАМТАЙ ЮУ ЯРИХ ВЭ? ТЭД ОРЦОРВО...
  • zochin  2018-08-14 09:08:55
    АН-ын тавьж байгаа шаардлага зөвөө ямар ч чадваргүй хий л сүржигнэсэн юмнууд байна шдээ энэ засгийн газар алуурчин ёс зүйгүй хүмүүсээ араас нь хатгаад өөгшүүлээ...
  • үнэнийг хүсэгч 2018-08-14 08:17:18
    далимдуулах шалтгаа ч мөн олвоо хөөрхий, өөрсдийгөө эхлээд цэвэрлэчих...Женкогийн хийсэн хэрэг биш үү...иргэдийг битгий доромжлоод байгаарай Эрдэнэбат гуай..
  • Monхүү 2018-08-13 16:03:08
    60 тэрбум их мөнгө шүүдээ.
  • Зочин 2018-08-13 12:53:14
    АН-хан мөрөөдөв өө. Өөрсдөө юу хийж гийгүүлсэн болоод хуцаад бгаа.
  • ХО 2018-08-13 11:51:23
    ЭНЭ ХЭРЭГ ЯВДАЛ БОЛ ХҮРЭЛСҮХИЙН МИ ОВОГТ ХЯТАД ДАНЖААДЫН 60 ТЭРБУМЫН МАФИЙНХАНТАЙ ХИЙЖ БУЙ ТЭМЦЛИЙН ЭХНИЙ ГАРАА МӨН.
  • зочин 2018-08-13 08:54:20
    ман ын дотоод зерчлеес биш еренхийлегчийн захиалгаар хун алсан юм биш уу махвал гэдэг нехер чинь ан ын хун юм гэнээ л гэж ярилцах юм бна батзандан солиот минь
  • зочин 2018-08-13 07:41:56
    ан ынхан дандаа аллага хийж байдаг махвал гэдэг этгээд еренхийлегчийн хун гэсэн женко угээ хэлээч чиний захиалгаар хун алчихаад байна шуу дээ
  •  2018-08-13 07:26:30
    малын бааснаас доор байж байхаар хувьсгал хийж төрийн өөрчлөлт хий.