Г.Мандахнаран, П.Орхон нарын бөхчүүд Жакартаг зорино
“Жакарта-2018” Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Уг ёслолд Азийн наадамд оролцох баг тамирчид, дасгалжуулагч, шүүгч, багийн ахлагчид бусад албаны хүмүүс оролцсон юм.

Азийн наадам оролцох тамирчдыг төлөөлж “-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон тамирчдын тангарагийг өргөлөө.  Жакартагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, тугчаар үндэсний бөхийн улсын отгон харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо нар ажиллах юм. Манай чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гаригт Индонезийг зорих бөгөөд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар зодоглоно.

Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.

Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.