“Олон зорчигчийн амийг аварсан ханиараа бахархлаа”
Улаанбаатараас Дорноговь руу зорчиж байсан суудлын галт тэргийн хоёр зүтгүүр, гурван воган замаасаа унаж осолдсон осол өчигдөр гарсан билээ.

Осол гарсан даруйд тус галт тэргэнд сууж явсан Төмөр замын цагдаагийн хэлтсийн хэв журмын хоёр цагдаа вогануудын цонхийг хагалж, зорчигдыг яаралтай гаргаж амийг нь аварсан юм.

Тэгвэл тэр хоёрын нэг нь О.Баасанжав гэж алба хаагч байсан бөгөөд эхнэр нь нөхрийнхөө талаар сэтгэгдэл оруулжээ.

Тэрбээр “Миний хань О.Баасанжав нь Сайншанд Цагдаагийн хэлтсийн ангид ажилладаг. Би гэр бүлийн хамт хотоос Сайншанд орох галт тэргэнд зорчин явж байхад уг галт тэрэг осолдож үнэхээр аймшигтай зүйл болж энд тэндгүй хүн хашгарч аврал эрж вагонууд хажуугаараа уначихсан учраа олохгүй сандралдаж байлаа.

Энэ үед миний хань мэргэжлийн ур чадвар эр зориг гаргаж хүмүүсийг болон вагон үйлчлэгч нарыг удирдан зохион байгуулж вагоны цонх хагалан хүмүүсийг гаргаж эхэллээ.

Тухайн үед бороо орж үер урсан унасан вагон доогуур ус урсаж байсан болохоор вагоноос хүн буулгах боломжгүй байсан тул вагоны орыг салгуулж вагоноос гарах дамжих давцан хийж хүмүүсийг буулгаж байлаа.
 
Энэ үед вагоноос гарсан хүмүүсийн зарим нь эргэж унах гэж байгаа вагоноос мартсан эд зүйл болон хамт явсан хүнээ авах гэж аврах ажилд саад болж байгаа харагдсан.

Ингээд маш хурдан унасан вагоноос хүмүүсийг гаргаж дуусаад вагон даргыг дуудаж “вагоноос гаргасан хүмүүст халуу цай кофе өгч дулаацуулж тайвшруул, унасан вагонтой залгаатай вагонд байгаа хүмүүсийг цааш аюулгүй вагонд шилжүүл, ойчоогүй хэвийн зогсож байгаа дотроо хүмүүстэй вагонуудын аваарын гар тоормазыг бариул, аваарын товчлуураа дар, хүнтэй вагонууд дор ивүүр тавьж, аюулгүй байдлыг хангуул, бүх зорчигчдын тоог гаргаж тулгаж бүртэг” гэж маш чангаар хэлэхэд вагон дарга “за” гээд хэлсэн үгийг нь биелүүлэхээр гүйлээ.
 
Ингээд аварсан хүмүүсийн хамт борооноос хорогдож вагонд орж дулаацах юм болов уу бүх юм ард үлдлээ гэж тайвширтал бид нарыг вагонд оруулчихаад вагоны хоёр цагдааг дуудаж "аваар болох үед вагоноос гадагш шидэгдсэн хүн байна уу, унасан вагонуудыг дахин шалга үлдсэн хүн байж магад сайн шалгаарай" гэхэд вагоны хоёр цагдаа "за" гээд унасан вагон руу гүйгээд явав.
 
Би ханиа "Вагонд орж нойтон хувцсаа сольж, дулаац" гэхэд "онхолдсон вагон толгойноос түлш гойжож байгаа гал гарч магадгүй" гээд галын хор барин онхолдсон вагон толгой руу гүйлээ. Ингээд бүх зүйл дууссан ч миний хань ослын газрыг хамгаалж гадаа байсаар л байлаа. Хэсэг хугацааны дараа цагдаа, онцгой ирсэн болохоор миний ханийн ажил дууссан байх, аваарт орсон бие нь яаж байгаа бол гэж санаа зовон хүлээж байтал ашгүй нэг ирлээ.
 
"Та хэдийг бүгдийг нь вагоноор авч явж эмнэлгийн үзлэгт оруулна" гэж хэлэхэд нь чи хамт явж үзүүлэхгүй юм уу гэхэд "би энд байх ёстой, зүгээрээ" гэж хэлээд нойтон хувцастай үлдлээ. Одоо осол гарснаас хойш 18.00 цаг гаран болж байна бид гэртээ ирсэн боловч хань минь ирээгүй. . Ажилдаа чин сэтгэлтэй байхын жишээ энэ л байхдаа. Ханийнхаа эр зориг, авахаалж самбаа, удирдах чадварыг тэрхэн мөчид хараад үнэхээр их бахархах сэтгэл төрлөө” гэж бичжээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-08-15 01:51:56
    ER ZORIG MERGEJLIIN UR CNADWAR GARGASAN IIM SAIHAN ZALUUGAAR BAHARHAJ BNA .. INGEJ AJILLAJ BGAA AJILTNAA LAWA SHAGNAJ URAMSHUULAX BHAA GEJ BODOJ BNA
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • fadf 2018-08-14 06:06:49
    Үнэхээр мундаг. Бахархаж байна. Зохих ёсоор үнэлээрэй.
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Eegii 2018-08-14 03:18:00
    Үнэхээр авхаалж самбаа, хүнлэг сэтгэл, ажлыг зохион байгуулах ур чадвар гаргана гэдэг энэ дээ. Залуус маань энэ залуу шиг л байж чадвал монголчууд сайхан болно...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-08-14 02:55:37
    ulsiin arslan, tsagdaagiin ahmad tsol ogye.
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-14 02:54:19
    Энэ чинь энэ албан хаагчийн гүйцэтгэх ёстой үүрэг нь шүү дээ. Үүний төлөө мянган жил тэжээж нэг цагт хэрэглэнэ гэдэг биздээ.
    202.179.31.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Оллоо 2018-08-13 13:58:42
    Цагаа тулвал муу хэлэгддэг цагдаа нар тангараг өргөсөн юм болохоор үүрэг нь юм даа.үүрэгээ гүйцэтгэсэн сайн байна.бусад нь бас адилхан байсаныг эхнэр мэдэж аваа...
    64.119.19.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-13 12:47:33
    Үүлэн үстэй улаан луйварчин баатар волчихдог гайхмаарай шүү
    103.229.122.95
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-13 11:34:32
    Batuuliin baatar tsol ene xund ireesei
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongol 2018-08-13 18:35:33
      bat-uul chi bid 2iig ingeed chuluutei bichih bolomjtoi bolgoson yum shuu dee malaa
      124.158.126.17
      Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2018-08-13 11:13:15
    Баатар хүни гэдэг ингээд гараад ирдэг юм.Цагдаагийн дарга нар суралцаарай.
    202.9.40.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-13 10:57:37
    ийм сэтгэлтэй чадварлаг залуус олон байгаасаа,нийгэмдээ ийм сайхан мsj өгсөн залуудаа баярлала,
    66.181.165.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-13 10:39:04
    Ямар агуу ухаантай чадварлаг хүн бэ баяр хүргэе хүн ардаа гэсэн сэтгэлтэй ийм хүн монголд байдаг гэдгийн жишээ шүү
    66.181.176.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-13 10:27:23
    ИЙМ АЖИЛДАА ҮНЭНЧ ,ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ИЙМ ОЛОН ЗАЛУУС БАЙГАА ДАА. ГЭТЭЛ НЭГИЙГЭЭ АЛЧИХДАГ ХҮНИЙГ ХААНААС, ХЭН ОЛЖ ДАРГА СЭТЭР ЗҮҮЛГЭЖ СОНГООД БАЙНА АА....
    202.9.42.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-13 10:22:20
    Iim olon hunii ami nas avarsan hund teged yadaj bayarlala ch bhgui, tur zasag hereg algaa. Yamar ch hiisen gaviyagui ulsad gaviyat ugud l bdag biz de!!!
    80.108.67.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Hh 2018-08-13 10:21:42
    Mundag zaluu bn amidrald ni az jargal husie!
    59.153.112.251
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-08-13 10:11:47
    bayr hurgie mundag zaluu baina
    103.57.95.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudarga irgen 2018-08-13 10:07:46
    Mundag
    220.244.157.203
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-13 10:00:18
    сайхан ханьтай чамд баяр хүргэе
    202.179.26.229
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-13 10:00:10
    ийм хумуус л коммунизмыг байгуулнадаа гэж анхны алхам киноны буриад евген хэлдэг шиг ийм л хумуусийн нуруун дээр улс орон минь тогтож ирсэн юм аа
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
    • бөй 2018-08-14 06:07:18
      Тийм шүү.
      103.9.90.53
      Мэдэгдсэн Хариулах