Төмөр замыг сэргээн засварлаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй шаргуу ажилласны ачаар төмөр замыг сэргээн засварлан дуусч, галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой 22:18 цагт нээсэн байна.

Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин болон Оросын сэргээн босголтын галт тэрэг оролцсон байна. Ийнхүү гол замыг нээснээр тээвэрлэлт саадгүй явах боломжтой болсон гэсэн үг юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • орос ах 2018-08-14 06:31:28
    Муулахаараа манай Монгол ахан дуус Оросуудыг газарт ортол авах юм . Аваар осол болохоор юу ч чадахгуй богоод ичэхгуй гуйгаад гуйгээд ирэх юм. Ичээч , ичээч .
  • zochin  2018-08-14 04:35:56
    Uer boloh magadlaltai gazruudiug tootsoolj ueriin holooinuud tavih ystoi. boroo, uertei baigaa ued zamin baidliig bainga monitoring hiij baih yostoi.
  • The monk  2018-08-14 03:10:33
    Ichig ichig. Emgenelt ineedemiin jujug urgeljilseer.