Монголчууд олимпийн аваргатай болсон түүхэн өдөр
Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан өдөр бол өнөөдөр.

Тодруулбал, одоогоос яг 10 жилийн өмнө буюу “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр Казахстаны бөх А.Зиткийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон билээ.




 
Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан юм.

Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.





Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хөгийн монголчууд  2018-08-15 05:10:09
    Муу Бадар-Ууганыг одоо дурсдаг хүнгүй болж. Яг адилхан анхны Олимпийн алт авчирсан хүн. Монголчууд ийм л хуншгүй, хүн муутай, новшийн хүмүүс!