Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ахлагч нар “Дэлхийн шилдэг”-т саналаа өгөв

Олон улсын хөлбөмбөгийн холбоо жил бүр оны шилдэг хөлбөмбөгчнөө шалгаруулдаг уламжлалтай. Шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчнийг тодруулахдаа гишүүн холбоодынхоо саналыг харгалзан үздэг билээ. Энэ жишгээр манай улсын эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын иргэн Майкл Вайсс, ахлагч Д.Төрбат, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Япон улсын иргэн Ики Ёжи, ахлагч Ө.Бадамхатан нар өөрсдийн саналаа өгсөн байна.

Энэ оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчдийн нэр ирэх есдүгээр сарын 24-ний өдөр Английн Лондон хотод болох арга хэмжээн дээр зарлагдана. Харин хамгийн олон санал цуглуулсан гурван тоглогчийн нэрийг есдүгээр сарын 3-нд зарлах юм. ОУХБХ үүнээс гадна эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, шилдэг хаалгач, шилдэг гоол, бэлгэдлийн XI тоглогчийн эздийг тодруулна.

"Шилдэг эрэгтэй тоглогч" шагналд нэр дэвшигчид:

- Кристиано Роналду (Португал, Ювентус)
- Лионель Месси (Аргентин, Барселона)
- Лука Модрич (Реал Мадрид, Хорват)
- Эден Азар (Бельги, Челси)
- Антуан Гризманн (Франц, Атлетико Мадрид)
- Кевин де Бройне (Бельги, Манчестер Сити)
- Килиан Мбаппе (Франц, ПСЖ)
- Мохамед Салах (Египет, Ливерпүүл)
- Рафаэль Варан (Франц, Реал Мадрид)
- Харри Кэйн (Англи, Тоттенхэм)

"Шилдэг эмэгтэй тоглогч" шагналд нэр дэвшигчид:

- Ада Хегерберг (Норвег, Лион)
- Пернилл Хардер (Дани, Вольфсбург)
- Венди Ренар (Франц, Лион)
- Люси Бронз (Франц, Лион)
- Саманта Керр (Австрали, Скай Блью)
- Амандин Анри (Франц, Лион)
- Саки Кумагай (Япон, Лион)
- Женнифер Марожан (Герман, Лион)
- Марта (Бразил, Орландо Прайд)


Б.ОД

- Меган Рапино (АНУ, Сиэтл Рэйн)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.