ИЗНН-аас нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: НҮБ-ын байранд ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо, БСШУСЯ, БНСУ-ын Итгэлцлийн сан хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Цогц чадамжийн стандарт боловсруулах гурав хоногийн семинар” эхэлнэ.

09:30 цагт: “Чингис” зочид буудалд "Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил, хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт: АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн “Орбис” олон улсын байгууллагын “Нүдний нисдэг эмнэлэг”-ийн сургалтын нээлтийн ёслол болно.

10:00 цагт: МҮХАҮТ-д ОХУ-ын Томск мужийн Бизнес эрхлэгчдийн уулзалт болно.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: ЭМЯ-нд “Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Анхдугаар Конгресс”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, иргэд, төрийн албан хаагчдад танилцуулж, санал авах хэлэлцүүлэг болно.

14:30 цагт: “Blue Sky” зочид буудалд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол, Солонгос улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-14 02:04:52
    зуун ямаанд жаран ухна изнн гурван даргатай естой онигоо одоогийн дарга нь долир ганхуяг цаана бас ногоон нам гэж бий жинхэнэ хошин шогийн бэлэн ноймор