Төрийн тусгай хамгаалалтынханд хариуцлага тооцжээ
 ЗТХЯ-нд гарсан хүн амины онц ноцтой хэргийн улмаас хариуцлага алдсан олон албан хаагч ажлаасаа чөлөөлөгдлөө.
 
Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарын нийт долоон албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн ням гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргаж, шийдвэрлэсэн билээ.
 
Харин өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцсон байна.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шударгыг хүсэгч 2018-08-14 08:06:08
    арга хэмжээ чинь багадаж байна.Бүгдийг нь шат дараалан халаач дээ.Төрийн тусгай хамгаалалт гэж ийм байдаг юм уу, ичиж байна шүү...Гэрэл гэдэг даргаа...ичээч дээ...
  • Зочин  2018-08-14 07:59:45
    Арай ч дээ ямар тэнэг арга хэмжээ авдаг газар вэ. Тэр өдөр гарсан хамгаалагч яав.Хяналт шалгалт гэж байхгүй найран дундаа байдаг газар цалин гэхэ бол ахиж бүүаж...
  • Шалтгаан??? 2018-08-14 06:22:45
    Сахилгын шийтгэл бол өнгөрсөн үйл явдлын үр дагавартай тооцоо хийж буй хэрэг. Уг шалтгаан нь арилаагүй учир дахин гарах эрсдэл их!!!!!
  • Brl 2018-08-14 04:59:59
    Azaleas cholooloh bish ogcruulav gez
  • Зочин 2018-08-14 04:29:19
    Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр урьд нь юу хийж байсан юм. Зүгээр ажлаа хийж байсан хүмүүс энэ новшнуудаас болж ажил амьдралаар хохирлоо.