Сайншанд-Хамарын хийд чиглэлийн зам эвдэрчээ

Наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон  усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ.

Сайншанд сумаас  тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн аж.  Борооны  усанд эвдэрсэн  замыг хэзээ засаж хэвийн байдалд оруулах талаар албаныхнаас мэдээлэл авах гэсэн боловч зарим нь амралттай байгаа талаар эх сурвалж хэллээ.

Орон нутгаас зорчигч, тээвэрчдэд зориулан эвдэрсэн газарт авто замын эвдрэлийг заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавьжээ. Мөн иргэдийг тус замаар зорчихдоо тэмдэглэгээг сайтар харж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.