Ц.Даваасүрэн: Оюутолгой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний станц барих асуудал удааширч байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал" авах ёстой гэсэн тайлбар хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж тусгасан тэр заалтын дагуу явна.  Энэ бол “Оюутолгой” гэрээгээр хүлээж байгаа үүрэг. Энэ үүргээ биелүүлэх ёстой.

Мөн “Рио тинто” компани буюу Оюутолгой төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Монгол Улсаас авч байна. Гурав дахь этгээдээс авч болно. Гэтэл өөр дээрээ Цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг 2012 онд өгчихсөн байсан. Яамнаас зөвшөөрлөө авчихсан.

Дараагаар нь 2014 онд Тавантолгойд хамтрах гэрээ байгуулсан байсан. Ингэхдээ өөр дээрээ барих гэрээгээ цуцалсан байсан. Юу ч хийгээгүй байж гэрээ нь дууслаа. Адаглаад ТЭЗҮ боловсруулаад ажил хийсэн байсан бол "бидний ажлыг зогсоолоо" гэж болно. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан.  Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна.

“Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй. “Рио тинто”-той Тавантолгой төслийнхөн уулзаж байсан юм билээ. Хамгийн гол нь баталгааг  “Рио тинто” гаргаж өгөөгүй юм билээ” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • toriin eersdiinh ni hiij baigaa aldaan d 2018-08-14 13:52:55
    Mongoliin tor ter sig baisan bol haanaas iim asyydal garah be?Ta nar mini chag yedee zebhen har amin hybian bodoh yild yabsanaas oyu tolgoi ta naraar toglood bn...
  • иргэн 2018-08-14 11:38:17
    ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛС ОРОН ӨӨРИЙН АШИГТ МАЛТМАЛАА АШИГЛУУЛЖ БАЙЖ 2037 ОНД АШИГАА АВНА ГЭЖ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ БАЙХАА ТЭР БОЛТОЛ УХААД ДУУСГАНА
  • яана даа, харамсаж байна 2018-08-14 10:46:13
    Баялагаа ухуулаад өрөнд даруулж, ядуугийн зовлонд дарагдаж байна. Боллоо. ОДОО гэрээг хүчингүй болгох ёстой