ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг дэвшүүллээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусаад, хурлаас гарсан шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа.

Хурлаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын томилгоог хэлэлцлээ. Тус яамны дэд сайдад Б.Амарсанаа, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтар нарын долоон хүний нэр дэвшүүлснээс  МАН-ын Удирдах зөвлөл Л.Халтарыг санал нэгтэй дэмжин, дэвшүүллээ. 

Харин маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилох юм байна.

Нэр дэвшүүлсэн Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр Доктор зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхэлүүлж, өдгөө УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан даргаар ажиллаж байгаа хүн юм байна. Тэрбээр саяын төмөр замын осолд гар бие оролцож, сэргээн засварлах ажлыг гардан хийжээ.
 
Мөн түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс дараах тогтоолыг гаргажээ. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байхыг УЗ болон намын гишүүд дэмжжээ.

-Сая болсон ослын хэрэгт Л.Халтар хариуцлага хүлээхгүй юм уу?

-Л.Халтар нь одоо УБТЗ-ийн орлогч даргаар ажиллаж байгаа. Сая болсон байгалийн гамшигт үзэдлийн улмаас болсон аваар ослын нөхөн сэргээх ажлыг хурдан шуурхай зохион байгуулж, гардан ажилласан. Салбартаа тасралтгүй 25 жил ажилласан мэргэжлийн хүн учраас МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн дэмжсэн байгаа.

-ЗТХ-ийн сайдыг яаж томилох вэ. Дан дээлтэй байх уу давхар дээлтэй байх уу?

-Сайдын асуудал бол УИХ-ын чуулгантай уялдаж намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ. Дан дээлтэй байх уу гаднаас томилох уу гэдгийг тухайн үедээ шийднэ.

-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг бүхлээрээ огцрох ёстой гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

МАН-ын байгуулсан Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар УИХ дахь намын бүлгийн гишүүд болон Удирдах зөвлөл нэг санаа бодолтой байгаа. Сөрөг хүчин асуудал дэвшүүлж тавьж байгаа нь тэдний эрх үүрэг.
 
 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О.Сайханд 2018-08-15 09:52:34
    Осолд гар бие оролцоод дэвшчихдэг сүрхий хүн байна
  • С.Болдбаатар 2018-08-15 08:18:23
    ..осолд гар бие орлцуулах гээд бгаа юмуу сурвалжлагчаа
  • Төмөр замчин 2018-08-15 02:53:56
    Заавал хэн нэгний халаасны хүн сайд болж байх ёстой юм бол энэ завхрал арилахгүй. Насаараа УБТЗ о.дарга хийлээ, осолд хариуцлага хүлээх хүний нэг мөн ш дээ
  • Санаа 2018-08-15 00:15:48
    Би дэмжиж байна хариуцлага өндөртэй энэ хүний тухай Төмөр замчдаас асуу Байгалийн гамшиг бол хэлж ирдэггүй шүү ямар тэнэг юм бичдэг юм бэ?
  • zochin 2018-08-14 18:16:52
    hariutslaga tootsoh yostoi hunii neg yum bishuu yun devshuuleh ve
  • ал хошного шиг болсон ардын нам 2018-08-14 11:31:16
    Ардын намынхан ялагдсан жанжнаа шагнадаг хужаа аргаар үзэх нь дээ.
  • zochin 2018-08-14 11:15:50
    kharyutslagaguy ajillaji daraa ni tuuniigee zasaji zalaruulji garz gargasan khuniig dewshuulji baygaa yum bayna
  • гэнээ 2018-08-14 10:27:05
    Тэрбээр саяын төмөр замын осолд гар бие оролцож,