ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг сайдаа “явуулсан” тухайгаа нийтэд зарлаад гурав хонож байна. Энэ Засгийн газрын ЗТХЯ бүхэлдээ өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа юм. Энэ сацуу өргөдлөө өгөөд “явчихсан” Ж.Бат-Эрдэнийн оронд хэн сайдаар очих вэ гэдэг марафон эрх баригч МАН-д эхэлсэн байна. Одоогоор гурван хүний нэр яригдаж байна.

Бидэнд ирсэн мэдээллээр ЗТХ-ийн сайдад нэр дэвших магадлал өндөр хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм байна.

Тэрээр 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар хоёр удаа ажилласан. Батлан хамгаалахын сайд байсан.

Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт. Тэрээр 1999 онд СЭЗДС, 2005 онд Нидерландын Маастрихтын их сургууль, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос өнөөг хүртэл УИХ-д гурван удаа сонгогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан юм.

Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвших гурав дахь хүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат яригдаж байна. Ж.Мөнхбат 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Мөн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан.

Хэрвээ ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь Засгийн газрын мэдэгдсэний дагуу явж, УИХ-аар хэлэлцээд эхэлбэл дээрх гурван гишүүн энэ албан тушаалд өрсөлдөх бололтой.

Гэхдээ наана нь МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж таарна. Тэдэнд даваанууд байна гэсэн үг.

Зууны мэдээ
Б.Дамдин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-09-13 02:01:43
    Мєнхбат болиосой. Албан тушаалаа їїрдийн гэж боддог тэнэг залуу бна лээ. ЗГХЭГ-ын даргаасаа буугаад їхчихгээд бсан шїї.
  • Hhh 2018-08-16 03:23:00
    32 buy miyee talaas tavigdana tghleer munkhbat or byambatsogt ali neg bolnooo
  • Эээ сда 2018-08-15 08:06:51
    Ж.Мөнхбат гэж шүлэгч сда одоо болиосой
  • Brl 2018-08-15 06:57:55
    Mergezliin hun tavih heregtei ene gurvan shugluud orhii
  • zochin  2018-08-15 05:46:46
    Ж,Мөнхбатыг дэмжиж байна Энэ засгийн газарт аяалдан дагагч хэрэггүй
  • zochin 2018-08-15 05:31:32
    Enkhbayar ny hariutslagatai baij chadah hun ,Baymbatsogt ikh shuuljlegch baisan, odoo tag duugui evlersen hun, Munkhbat bol estoi heregui, ter mergejliin yam ...
  • зочин 2018-08-15 04:03:58
    бямбацогт мөнхбат 2 миегийн хүн. яасан ч энэ 2-ийг сайд болгож болохгүй. энэ 2 нэгдүгээр хоолны ээлжинд ороод хагартлаа цадсан 2
  • зочин 2018-08-15 04:01:47
    Ж.Энхбаяр нь дээр болов уу
  • Санаа зовиногч 2018-08-15 03:40:35
    Дэд сайдад зөв хүнийг томилжээ. Төрийн ажлын туршлагатай, мэргэжлийн гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, бас төлөвхөн хүн харагдаж бна
  • zochin 2018-08-15 03:27:45
    maastrikhtyn ikh surguuli tugssun geji shaadag yum , manaykhny baakhan nukhduud ter surguuliin neg kursyg tugssun baydagyum
  • Ялзрал дампууралын дээд цэг 2018-08-15 02:33:03
    Хүрэлсүх их зальтай хүн юм.ард иргэд ЕС болох хүн бол Ж.Энхбаяр гэж маш их ярьж байгааг мэдээд хурдан ЗТХЯ сайдаар томилж өөрөө хүчтэй өрсөлдөгчөөс салах арга
  • Amar 2018-08-15 02:11:56
    Ж.Энхбаяр нь илүү.Гэхдээ Бямбацогт болох байх.Энэ нөхөр чинь саяхан 17 настай хүүхэд "алчихаад" өөрөө буруугүй болсон. Мөнхбат Засгаас хол байсан нь бидэнд дэ...
  • No 2018-08-15 01:50:25
    Tumur zam, nisehed ajillaj bsan hun tavia