О.Анужин: Хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна
Наадмын өмнөхөн МУГЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан, УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ.

“Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс ийнхүү манай бүжигчин гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртэв.

Ёстой л авсан шиг авсан гавьяатын тэмдгээ мялаасан шиг мялаасан түүнийг яах аргагүй л од болон гялалзах хувьтай авьяастай төрсөн хүн юм хэмээн мэргэжил нэгтнүүд нь магтаж шагшжээ.

Тэрбээр “Шанхайн олон улсын балетийн тэмцээнд 2 жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Туслаж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархаснаа илэрхийлье.

Шанхай Балетийн захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд , Тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай Балетийн гоцлооч Юуан Апу , Авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетийн нийт хамт олонд маш их баярлалаа.

Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Шин Ли Ли-тэй хамт” хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.