Эрээн нуурт “Элсний фестиваль” болно

Говь-Алтай аймгийн Эрээн нуурт энэ сарын 18, 19-нд “Элсний фестиваль” соёл урлагийн наадам болох гэж байна. Монголын нүүдэлчин соёл, ахуй, ёс заншлыг байгалийн онцлог болох элсээр дамжуулан спортын аргаар гадаад, дотоодын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн “Элсний фестиваль”-ийг жил бүр зохион байгуулах болсон.

Фестивалийн үеэр “Адуучин” тэмцээн, гар бөмбөг, оргил булаалдах, элсний гулгалт, буухиа, сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулахаараа онцлог ажээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.