Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шуурхай хуралдаж, ЗТХ-ны дэд сайдад УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарын нэрийг дэвшүүлсэн билээ.

Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг албан тушаалд нь томилж, үүрэгт ажилд нь оруулжээ. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд хэлсэн байна.

Түүний талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа юм. Тухайлбал, төмөр замын осолд УБТЗ-ын дарга болон орлогч нь буруутай. Гэтэл нэг нь албан тушаал дэвшээд явчихлаа, хариуцлага тооцох ёстой байсан юм гэх мэдээлэл байгаа бол нөгөө талд салбараа сайн мэддэг жинхэнэ шилдэг боловсон хүчин аж.

Төмөр замын салбарт ажиллаж байгаа ажилтнууд нь түүнийг дэд сайд болж байгаад ам сайтай байгаа сурагтай.
Дэд сайд болж байгаа Л.Халтарыг зарчимч сэхээнтэн, зам тээврийн салбарыг жинхэнэ утгаар нь удирдаж чадах хүн. Яаман дотор байдаг ажил хийдэггүй, том том ярьсан хүмүүсийг ч жинхэнэ чангалж ажил хийлгэж чадах хүн дээ.

Хэрхэн яаж ажиллахыг нь цаг хугацаа харуулна. Манай салбарын жинхэнэ ганц баатар дэд сайд болж байгаад туйлын их баяртай байна. Харин ослын хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яаж ч чадахгүй гэнэтийн зүйл болсон. Галт тэрэг явж байхад асар их хэмжээний үер орж ирсэн юм. Тийм байгалийн гэнэтийн осолд энэ дарга ямар хамаатай юм бэ. Дарга үер урсгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэж төмөр замын ажилтнууд ярьж байна.

Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр Доктор зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, өдгөө УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан даргаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү дэд сайд болж байгаа ажээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-08-15 14:22:02
    utgaa aldaad udtsan ni ilt baina odoo buur tenegreld orchjee. Hajuugaar ni ene tomor zamiin ...d hoortsoglood yumiig ulam teneg haragduulj baina
  • Инженер 2018-08-15 11:51:12
    Халтар тийм л ажил хэрэгч шудрага хүн юм бол төмөр замын шахаа булихааг илчлэх хэрэгтэй. Харцгаая
  • Төмөр замчин  2018-08-15 10:40:40
    За Халтар даргад амжилт хүсье. Та одоо төмөр замын бүх нөхцөл байдлыг мэдэж байгаа хамгийн түрүүнд тэр Ганболд Амгалан Цогтбаяр Хүрэлбаатар нарыг солих хэрэгтэй...
  • С.Болдбаатар 2018-08-15 08:13:15
    Томилгоо нүдээ олжээ
  • ? 2018-08-15 07:20:24
    "Дэд сайд" гэж угаас Үндсэн хуулиар байх ёсгүй албан тушаал!!! Одоо цагт хар халзан хонийг ч тавьсан яах вэ дээ!!!
  • Harah l uldlee 2018-08-15 07:02:13
    za yah we harah l uldlee ene hun uul ni tomor zamdaa udaaj ajilsan Kadr yum shig b na gewch yag yu yu hiisen ni todorhoigui l baigaa sh dee hudlaa garuu ugui yu...
  • onigoo 2018-08-15 05:17:43
    tiim surhii ym bol tumur zamaa uud n tatahgui yu hiij baisiim KKK
  • зочин 2018-08-15 04:59:36
    намын баагийнууд мэргэжлийн хун хоерын ялгаа газар тэнгэр шуу ан ынханыг бугдийг хал тэд зоригийг алсан цаашид ч аллага хийнэ
  • horloo 2018-08-15 04:29:46
    15000 төмөр замчдын шилдэг нь байсан шүү.Та монгол улсын төмөр замд яг одоо хэрэгтэй хүн шүү. Жинхэнэ мэргэжлийн хүнээ сонгосонд баяр хүргэе.
  • Tumur 2018-08-15 04:17:05
    Mergejliin hun tomilogdsond bayar hurgie
  • zochin 2018-08-15 03:50:09
    Ашгүй дээ сайн томилсон бол. Төмөр замын осол бол өөр асуудал байхаа. Тэнд үйлчилгээ, засварын шинэ мэнэжмент дутагдалтай байгаа юм болуу. танд ажлын амжилт хүс...
  • Долгион 2018-08-15 03:41:14
    Дарваан харын идсэн вагоны мөнгийг эргэн төлүүлэх хэрэгтэй
  • иргэн 2018-08-15 03:37:34
    Анхнаасаа имй мэргэжлийн хүн тавихгүй дарваан харыг тавьж баахан хуучин вагоны наймаа хийлгүүлээд одоо тэгээд огцроол хариуцлагаас мултрах уу
  • Zochin 2018-08-15 03:29:54
    15000 tumur zamchinii shildeg ni baisan shuu . Ta Mongol ulsad yag odoo hetegtei . Amjilt husie
  • Иргэн 2018-08-15 03:29:32
    Зөв хүн сонгон дэд сайд болгожээ. Шудрага, зарчимч, ажилтнуудаас ажлын сахилга хариуцлагын өндөр шаардлага тавьж ажиллада, мэдлэг чадвартай сэхээтэн байгаа юм,