Ерөнхий сайдын санаачилсан агентлагийг байгуулахаар болов
Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргаж, ЗТХ-ын дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэг ажилд нь оруулсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан агентлагийг байгуулахаар боллоо.

Энэ агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцаж ажиллах юм байна. Өмнө нь УИХ-аар шийдүүлж ийнхүү Засгийн газрын хурлаар орон тоо бүтцийг батлав.

Тухайлбал, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нэртэй ажиллах ажээ.

Дашрамд дуулгахад ҮСХ-ны мэдээнээс үзвэл 103 мянга 630 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу амьдарч байгаатай харьцуулаад харвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа 2.5 дахин хүнд байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-15 07:18:19
    Засгийн газар маш зөв шийдвэр гаргаж байгаад баяр хүргэе. Хот төлөвлөлт, тэргэнцэр, ажлын байр, тэтгэмж, сургууль, сургалт, үйлдвэрлэл гээд цаашид бодох юм их.
    59.153.84.218
    Мэдэгдсэн Хариулах
  • martagdsan humuus 2018-08-15 02:49:17
    yamar mundag yum be martagdsan humuusig sanaj ehellee
    124.158.95.138
    Мэдэгдсэн Хариулах