Эрхэм гишүүд ард түмний санал асуулга явуулж, жагсаал хийнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр өчигдөр /2018.8.14./ УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн байна.

Шаардлагадаа “2018 оны наймдугаар сарын 20-ны дотор “60 тэрбум”-ын хэрэгтэй холбогдуулан Монголын ард түмэн, намын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх, өөрийн хүсэлтээр хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж “60 тэрбум”-ын хэргийг дахин нягтлан шалгуулж, олон нийтийн эргэлзээг тайлах, УИХ-ын ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж байна” гэжээ.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хүсэлт гаргаж ханджээ.

Тэрбээр ”УИХ-ын гишүүн миний бие “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон намын гишүүдийн ёс зүйн асуудлаар 2018 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 9019 тоот албан бичгээр МАН-ын Ёс зүйн хорооны даргад албан бичгээр хандасан. Улмаар 2018 оны наймдугаар сарын 3-ны өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тогтоол гаргасан байна. Иймд 2018 оны наймдугаар сарын 20-ны өдрийн дотор МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ үү” гэжээ.



УИХ-ын дарга М.Энхболд заасан хугацаанд энэ гурван шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Л.Оюун-Эрдэнийн энэ шаардлагыг энэ сарын 20-ны дотор биелүүлэхгүй бол дэмжиж хамтран ажиллахаа нэр бүхий гишүүд илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нарын хэд хэдэн гишүүн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийх тэмцлийн дараагийн шатанд оролцоно гэжээ. Тэд Төрийн ордон, Их тэнгэрийн аманд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулах юм байна. Мөн “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйх нь шулдарга ёсонд нийцэх эсэх талаар Ард түмний санал асуулга явуулахаар ярилцжээ.

Өөрөөр хэлбэл, тэд энэ сарын 20-ныг хүртэл УИХ-ын дарга хэрхэхийг хараад, түүнээс хойш олуулаа тэмцэхээр болжээ. 





Х.Хулан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oюука  2018-08-16 02:39:43
    Одоо болимоор юм. Женко ямар урт гартай юм бэ? Ах дүү 2-ч шуналын дэв, төрийн хутгуур, юм даа.
  • дэмжиж байна 2018-08-16 00:05:15
    Үр хүүхдээ бодоод төр бараадсан мафижсан бүлэглэлийг устгах тэмцэлд нэгдэхэд бэлэн байна. Сайн дураараа суудлаа тавьж өгөхгүй бол хүчээр төрөөс зайлуулах нь зөв...
  • Зочин 2018-08-15 18:15:51
    Дэмжижи байна М.Энхболдын дарангуйлалд цэг тавих болсон
  • Хуурамч овун эрдэнэ 2018-08-15 15:29:43
    Оюун эрдэнэ гээд гооглээр хайхаар хүчингийн хэрэг, хүний гарын үсэг дуурайж зурсан луйвар хийсэн гэсэн мэдээнүүд байна. Чамд ёс зүй ярих ямар ч эрх нэр төр алга...
  • зочин 2018-08-15 14:32:26
    их хурлын гишуунээсээ челеелегдеж байж жагсаарай даа изнн гурван даргатай гэдэг шиг жагсаж шогтов оо
  • иргэн 2018-08-15 13:11:40
    та нарыг жагс гэж их хуралд сонгосон юм уу
  • Зочин 2018-08-15 10:32:46
    Зөв.Дэмжиж байна. Жагсаалд оролцоноо.
  • иргэн 2018-08-15 10:01:52
    Миеэ.Энхболд дарга Эрдэнэтийн 49-хувийг ард иргэддээ хувьцаагаар өгнө гэж ярьсан.Худлаа ярьдаг хүмүүс төрөөс холдож үз.Луйврын бүлэглэлийг зогсооё.
  • Монголын хүү 2018-08-15 08:36:41
    Жагсахад бэлэн байнаа. М.Энхболд тэргүүтэй шуналтнуудын хороох цаг нь болсон
  • Бат 2018-08-15 08:06:00
    Одоохон сонгууль боллоо энэ хулгайч одоо ажлаа өгөх болоогүй юу хотын газар зарж гэдэс чинь дүүрэхгүй байна уу
  • яана даа, харамсаж байна 2018-08-15 07:54:16
    60 тэрбумын энхболд, АТГ ын энхжаргал нар сайн дураараа суудлаа тавьж өгөх ёстой. АРД түмнээ бүү басамжил
    • Zochin. 2018-08-15 08:02:29
      BItgi huts 280 say dollor o shalga za.Muu hulgaichidi.n hulsuni bichech sar bolgon avdag say tug bagdad bval .Jenkog shantajil za.
  • jujig 2018-08-15 07:34:24
    naad jujgee bolildoo. Oyun erdene amarbayasgalan nar muudaltsahgui ee. bur neg tuslahtai biz dee. Hovdiin shar geed zaluu guigeed bdag sh de.
  • mongol 2018-08-15 07:26:43
    Ene ih huraliin 76 buged zailaasai ednii hereg yu bnaa uls oron ulmal uruudaad ed nar ulmal gahai shig bolood l buged adilhan
  • хуульч 2018-08-15 07:00:32
    ЭНХБОЛДООС ӨМНӨ 2016 он хүртэл ТӨР,ЗАСГИЙГ ҮР ,ХҮҮХЭД, АХ ДҮҮ ,ТӨРЛӨӨРӨӨ ДҮҮРГЭЖ, ТЭР НЬ ДАРХЛАГДАН ТОМОРЧ ХҮНИЙ АМЬД ХҮРСЭНИЙГ ЮУ ГЭХ ВЭ ҮҮ???
  • Brl 2018-08-15 06:46:03
    Mash zov ard olon demzin ee harin uuchlaltyg huleez avahgui shuud ogcruul
  • Zaluu ye. 2018-08-15 06:23:57
    BItgi ustgad bai aan.Oyunerdeni bichleg hudaldaj avna une 280 say dollor.Mongo asuudalgui shuud belen tootso hi.ne
  • TUri.n alban haagch 2018-08-15 06:16:46
    Bi turi.n alban haagch bna.Ti.m mungu tug tulsun yum bhgui.Oyunerdene bid amar taivan ajila hi.mer bna.2020 oni songuuli duhluu.
  • Zochin 2018-08-15 06:06:20
    ULaim tsaim shasan 280$ say dolloro shalgach amsga min.Chi heden say dollori.n avad inged bna.Chi namas tavigdsan ni.t turi.n alban haagchidi.g doromjilj bna.
  • Sochin. 2018-08-15 05:55:57
    ENe gomo odoo Jenko,Huk 2 in gari.n hun buuni nohoi gedge medej bna uu?Nama samrad duusla.45 deesh nasni zaluusi.g ih hurald songmor bna.280 say $ duuni nohoi.
  • zochin  2018-08-15 05:53:07
    Оюунэрдэнэ үнэхээр инээдтэй хэлэх ч үг олдохгүй байна, Хүний захиалгаар яваад бгаа нь илт бнаа ярьж хэлж байгаа нь хэлд орж бгаа хүүхэд шиг л инээдтэй ярих юм
    • Багий 2018-08-16 00:43:14
      Энхболдыг юунд өмөөрөх вэ Элбэгдоржийн гар болж намаа самраад улсаа самарч байгаа хүн шүүдээ
  • Үнэн 2018-08-15 04:36:13
    Авилгалын схемийг зохиосон М.Энхболд Монголын төрөөс зайлах ёстой. Албан тушаалын авилгалаас болж дарга нар нэгнээ хөнөөж байна. Иймд Оюун-Эрдэнийг дэмжиж бна
  • Энэ хүн худлаа гар бас, хотын фракц гэх  2018-08-15 04:26:11
    Ямар ч боловсролгүй хүн тэнэгтэхээрээ балай юмаа. Энэ хүн хүмүүсээр нам байгуулуулахгуйн тулд байж болох бүх нэрийг авчихсан байсан нь саяхан шүү дээ. Хол зайл