Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ өмнөх оны мөн үеэс 127.2 (13.7%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.

Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 46.4 (9.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.5 (41.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.7 (9.7%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 73.1 (9.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд:
 

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 82.8 (9.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 57.5
  • (6.4%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 132.9 (14.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 130.0 (14.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 255.7 (28.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 249.4 (27.9%) мянга,
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 73.0 (8.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 87.4 (9.8%) мянга байна.



Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2018-08-21 02:05:24
    Baga l hutsaarai !!! Terj doromjloj baij dahiad snataalgav daa !!! Cnadna huu ! , luivarcn daa !!!
  • Зочин 2018-08-18 11:41:45
    Өрхийн дундаж орлогыг буруу л гаргаад бна даа.нийт өрхийн 52%нь 900мянгаас доош тэр тусмаа 500 мянга нь ихэнх нь байхад яахаараа дундаж орлого 1.1 сая гэж худал...
  • irgen 2018-08-17 23:15:48
    Ямар байгууллагын ХЭН гэгч ингэж ХУДАЛ хэлдэг байна аа
  • Hudlaa 2018-08-16 11:26:25
    Yamar ch undeslelgui yum bivheed baih yum.
  • Зулаа  2018-08-16 04:34:58
    Өрхийн нэг гишүүнд хэдэн төгрөг ноогдож байгаа бол Ж- нь : нэг өрх орлого сардаа 500,0 төгрөг амбүл 5 бол яах вэ ? ажил хийх насны 3 хүнээс 1 нь л хийдэг яана...
  • Ми Ми Санг 2018-08-16 03:11:21
    Удахгүй энэ залилан мэхлэгчид Монгол улс азийн бар болчихлоо гэж хуцалдаад эхлэх юм байна л даа
  • Худлаа 2018-08-16 01:57:34
    Ингэж гацахгүй цадиггүй худлаа ярихаа болич! Ард түмний дийлэнхи нь өрөнд бариулж дуусч бн.дандаа зээлээр амьдарч байхад тувтан худлаа мэдээлэл тавих юм
  • цэцгээ 2018-08-16 00:46:54
    Манай нөхөр 550000ьби ажилгүй,яагаад худлаа гаргана вэ.Манай найзууд хүүхдээ хараад цөм ажилгүй,ийм л бна даа
  • яана даа, харамсаж байна 2018-08-15 23:05:44
    Манай орлого, тэтгэвэр 700000 төгрөг. Сая төгрөгний орлогтой гэр бүл тийм олон болсон гэж үү? Арай л худлаа мэдээ байна даа
  • hh 2018-08-15 16:38:01
    dollariin hansh togtvortoi l bgaashd nodlin odiid 2500 baisan odoo 2460 bna
  • худлаа худлаа 2018-08-15 15:22:03
    цалин нэмэгдэхгүй , долларын ханш байнга бага багаар өсөж байхад яаж орлого өсөх юм бэ ? эсрэгээрээ бидний авдаг цалингийн худалдан авах чадвах байнга буурч бн...
  • onom 2018-08-15 14:19:47
    Яагаад худал гээд байгаа юм бэ, энэ чинь статистик мэдээлэл. Ямар үндэслэлээр худал гээд байгаа юм. Та нар улс даяар бүх хүний амьдралыг мэддэг болоо юу?
    • Ялзрал дампууралын дээд цэг 2018-08-16 02:00:27
      Чамайг бодвол мэдэж бн.хий худлаа хэдэн цаас нь дээрхи мэдээлэлээр дүгнэж бн.ард түмнийгээ гүнд ороод аль нэгэн ТВ дагуулаад гэр хороолол, сум орон нутгаар яв
  • 56 2018-08-15 12:28:14
    ямар худал мэдээ тоо вэ
  • Ss 2018-08-15 12:23:07
    Tarhi ugaalt bn sh de . Hezee i8m bolaon bee?
  • Иргэн 2018-08-15 11:53:55
    Ард тумний амьдрал эргэн тойронд улам муудсаар байгааг бид харж байна.Монгол алигархжсан,намууд дагасан баян дарга наруудтай,нийтийн мэдээлэл хаалттай улс .
  • Zochin 2018-08-15 11:04:22
    Orhiin orlogo 2.1 ghd yund n tsochij ghaad bgaan bee. Ene chin tgd hangalttai mongo uu. 4 5 hun ene mongoor tejeeh geed uz bas l hurehgui.
  • Po 2018-08-15 10:36:37
    ehner bid 2.n tsalin niiled ch amidral tiimhen l bnda.Hooltoi undtai huwtsastai tgl iluu garahgui awilgal awahgui blhr tupp bn...
  • Bayan 2018-08-15 09:58:20
    Duhlaa duhlaa
  • зочин 2018-08-15 09:15:27
    tasarchijee.
  • Бат 2018-08-15 08:02:16
    За энгэж л ард түмний тархи бүү угаа одоо ард түмэн юмыг үнэн зөвөөр ойлгодог болсон шүү 1 сая орлоготой өрх бий гэхдээ бүх өрхий 10%-д хүрэхгүй