Айраг сумын суурьшлын бүсийг буруу тогтоосноос болж айлууд үерт автжээ
Дорноговь аймгийн Айраг суманд үргэлжлэн орсон борооны улмаас олон айл үерт автаж, орох оронгүй болсон харамсалтай мэдээг хүргэж байсан билээ.

Тэгвэл өчигдөр үерт автаж гэргүй болсон 10 айлд шинэ гэрийг тавилгатай нь хамт өгчээ.  

Үер болсон талаар Айраг сумын иргэн Б.Чандмань “Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй, ганцаараа гэртээ амьдардаг. Шөнөжингөө бороо орж үер гэрт орж ирэхэд би орон дээрээ сууж байсан. Харин хажуу айлын хоёр хүн орж ирж амь насыг минь аварлаа. Энэ гэрийг өгсөнд баярлалаа” гэсэн юм.

Харин Г.Соёл-Эрдэнийн хувьд хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажлаасаа орой тарж ирэхэд гэр нь усанд автсан байжээ.

Тэрбээр “Үерийн ус хэдхэн минутын дотор бүрхсэн. Гэв гэнэт ус нөмрөөд ороод ирсэн тавилга нурсан, гэрийн шал зүгээр сул хөвөөд байсан. Онцгойнхон ирж гэрийг татаж гаргаж өгсөн. Шөнө нь орон дээрээ бөөгнөрч хоночихоод өглөө болгоод өөрсдөө энэ их усаа туучиж гарсан даа” гэлээ.

Айраг сумыг олон нуурын хотгор гэж үздэг учраас хонхор нам дор газар байрладаг байна. Харин суурьшлын бүсийг нам дор газар буруу тогтоож, цахилгааны дэд бүтцийг байгуулснаас болж айлууд үерт автсан гэдгийг тэнд ажиллаж байгаа Ажлын хэсгийнхэн хэлж байна.

Мөн үерийн усыг зайлуулах техник байхгүй тул дээрх тогтоол усыг ширгэтэл айлуудын гэр, байшинг уснаас гаргах боломжгүй аж. Цаашид цахилгаан эрчим хүчийг нүүлгэх шаардлагатай гэнэ. 

Онцгой байдлын албаны газраас нь мэдээлснээр одоогоор нэг айлыг нүүлгээгүй, бусад бүх айлыг нүүлгэн шилжүүлсэн байгаа. Мөн эрчим хүчний дэд бүтцийг ч нүүлгэн шилжүүлэх ажлыг удахгүй эхлүүлнэ. Дээрх усанд автсан айл өрхийн гэр болон тавилга, эд зүйлс дахин ашиглах боломжгүй болсон тул шинэ гэр, хувцас хунар өгсөн гэв.

Үерт автсан иргэдийн хувьд бичиг баримт болон өөрсдөдөө хэрэгтэй гэсэн зүйлээ авч амжилгүй усанд урсгажээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-16 08:48:56
    тэнэг хот байгуулалтын хотын ерөнхий архичин ажиллаж байсан юм чинь ийм суурин бүх аймагт байгаа.
  • zochin 2018-08-15 08:29:39
    manaid iimerhuu sum suurin olon baigaa baih daa