Нөхөн болон дахин сонгуульд 390 сая төгрөг зарцуулна

Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390,633,135 төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгаад байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг  УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар  тойргийн нөхөн сонгуульд 162.5 сая төгрөгийг Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай  аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хувиарлажээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төсөв 2018-08-15 09:01:37
    намайг сонгоод өгөөч гэж гуйж сонгогдочихоод шалтаг заагаад хуралд суудаггүй нөхдийг эргүүлэн татаж төсвөөс гаргасан бүх зардлыг төлүүлэх нь шудрага хэрэг
    66.181.160.8
    Мэдэгдсэн Хариулах